solongonews
Дижитал худалдаа нь Хятадын нээлттэй хөгжлийг дэмжих болно
2020-09-07 11:00
Дижитал худалдаа нь Хятадын нээлттэй хөгжлийг дэмжих болно.

2020 оны Хятадын олон улсын үйлчилгээний үзэсгэлэн яармаг 05-ны өдөр олон нийтэд нээлттэй болов. Мөн өдөр дөрвөн чуулга уулзалтын нэг болох дижитал худалдааны хөгжлийн чиг хандлага, алсын хараа чуулга уулзалт Хятадын үндэсний хурлын төвд зохиогдов. Хуралд оролцсон төлөөлөгчид дижитал худалдааны хүрээнд ирээдүйн хөгжлийн чиг хандлагын асуудлаар ярилцав.

Хятадын аж үйлдвэр, мэдээ мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Шяо Ячин форумын үеэр салбарынхаа амжилт ололтын талаар танилцуулав. Тэрээр хэлэхдээ, Хятадын дижитал эдийн засаг үсрэнгүй хөгжилд хүрлээ. 2019 онд Хятадын дижитал эдийн засаг 35.8 их наяд юаньд хүрч, ДНБ-ний 36.2 хувийг эзэлж, эдийн засгийн өндөр хөгжилд чухал дэмжлэг болсон юм гэжээ.

Хятадын Худалдааны Яамны дэд сайд Ван Биннаь хэлэхдээ, дижитал худалдааны цар хүрээ одоогоор хурдацтай өсөж байна. 2019 онд Хятадын дижитал худалдааны импорт, экспортын хэмжээ 203.6 тэрбум ам.долларт хүрч, Хятадын нийт үйлчилгээний худалдааны 26 хувийг эзэлж, өнгөрсөн жилийн мөн үеэс 6.7 хуваар өсөв гэжээ.

Үзэсгэлэнд оролцсон зарим шинжээчдийн үзэж байгаагаар дижитал худалдаа нь нэг талаас уламжлалт үйлдвэрлэлийн дижитал өөрчлөлтийг дайчилж, дэлхийн үнэ цэнийн гинжин хэлхээний өндөр түвшинд хүрч чадах бөгөөд нөгөө талаас дижитал технологи нь инновацийг урагшлуулан, олон тооны худалдааны шинэ байдал, загварыг бий болгож, Хятад улсын дэлхийн үнийн гинжин хэлхээн дэх байр суурийг ерөнхийд нь нэмэгдүүлэх болно гэжээ.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын статистик мэдээллээс харахад сүүлийн арваад жилд онлайн үйлчилгээний экспортын хэмжээ жил бүр 7 - 8 хувь хүртэл өссөн байна. 2019 онд дэлхий нийтийн үүлэн үйлчилгээний зах зээл нь өмнөх оны мөн үеэс 26 хуваар өсөж, дэлхийн үйлчилгээний худалдааны талаас илүү хувь нь дижитал хэлбэрт шилжсэн байна. Дэлхийн Худалдааны Байгууллагын таамаглаж буйгаар 2030 он гэхэд дижитал технологи нь дэлхийн худалдааны жилийн өсөлтийг 1.8-2 нэгжээр нэмэгдүүлж, дэлхийн үйлчилгээний худалдаанд эзлэх хувь нь 2016 онд 21 хувь байсан бол 25 хувь болж өснө гэж таамаглаж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл