solongonews
Ван И М.Энхболдтой уулзав
2018-08-24 16:16
Ван И М.Энхболдтой уулзав.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХ-ийн сайд Ван И 2018 оны 8-р сарын 23-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой уулзжээ.

Ван И юуны өмнө Бүх Хятадын АТИХ-ын дарга Ли Жаньшүгийн дотнын мэндчилгээг М.Энхболдод уламжилсан байна. Тэрээр: - БНХАУ Монгол Улсыг сайн найз, сайн түншээр үзсээр ирсэн бөгөөд Монголын талтай хамтран ирэх жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн боломжийг ашиглаж, өндөр дээд зиндааны хэлхээ холбоог нягтруулж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хүмүүнлэгийн солилцоогоо бэхжүүлэхээр дамжин хоёр орны харилцааг хөгжлийн түргэн үе шатанд оруулахад бэлэн байна. Монголын тал “Бүс ба зам” санаачилгыг идэвхтэй дэмжиж буйд Хятадын тал талархал дэвшүүлж байна. “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах нь хоёр орны хамтын ажиллагаанд шинэ боломж, шинэ орон зай, шинэ хөдөлгөх хүч хангаж байна. Монгол Улсын хөгжлийн зорилт болон иргэдийн эрэлт шаардлагын дагуу, “Бүс ба зам”-ын хүрээнд дэд бүтцийн байгуулалт зэрэг олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн, нөөц баялгийн давуу талыг хөгжлийн давуу тал болгож, иргэдийн амьжиргааг сайжруулахад туслахад Хятадын тал бэлэн байна. Парламентыг иргэд сонгодог, парламент нь мөн иргэдийн санаа бодлыг төлөөлдөг. Тиймээс Монгол Улсын Улсын их хурал Хятад, Монголын ард түмний ойлголцол болон найрамдлыг бэхжүүлж, улс хоорондын хамтын ажиллагаан дахь иргэд нийтийн үндэс суурийг бэхжүүлэх талаар чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

Ли Жаньшү даргад дотнын мэндчилгээ дамжуулахыг М.Энхболд Ван И-гаас хүслээ. Тэрээр: - Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцаа ирэх тусам баялаг амжилт тогтоож буйд Монголын тал сэтгэл хангалуун байна. Харилцан нэг нэгийнхээ амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэж, харилцан дэмжиж ажилласан нөхцөлд л Монгол, Хятадын харилцаа эрүүл тогтвортой хөгжиж чадна. Монголын тал “нэг Хятад”-ын бодлого, байр сууриа өөрчлөхгүй. Түүнчлэн “Хөгжлийн зам” санаачилгыг “Бүс ба зам” санаачилгатай сайтар холбож, “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах явцад Хятадын талтай дэд бүтцийн байгуулалт, эрчим хүч, цахилгаан эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөөг түргэн хэрэгжүүлэхэд Монголын тал бэлэн байна. Монгол Улсын Их Хурал Бүх Хятадын АТИХ-тай солилцоогоо эрчимжүүлэн, Монгол Ардын Нам ч ХКН-тай солилцоогоо гүнзгийрүүлж, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд улам их үүрэг гүйцэтгэхэд МАН бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл