ЕХ энэ зун ”Ковид-паспорт”-ыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна
2021-04-15 10:42
ЕХ энэ зун ”Ковид-паспорт”-ыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Европын холбооны өндөр албан тушаалтан 13-ны өдөр хэлэхдээ:
- ЕХ-ны орнуудын ард иргэд эрүүл мэндийн аюулгүй байдлын үндсэн дээр гадагш гарахад дөхөм байлгах зорилгоор ЕХ нь 27 гишүүн улсад "Ковид-паспорт"-ын бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд гэрчилгээ нь энэ зун гэхэд нисэх онгоцны буудал зэрэг олон нийтийн газарт ашиглах боломжтой болгохоор төлөвлөж байна.
Европын комиссын Хууль зүйн асуудал хариуцсан комиссар Дидиэр Рейндэрс /Didier Reynders/ тухайн өдөр энэ тухай танилцуулахдаа:
- "Ковид-паспорт" нь эзэмшигчийн цар тахлын вакцинжуулалтын мэдээлэл, халдварын шинжилгээний үр дүн, оношилсны дараах эдгэрсэн байдал зэрэг мэдээллийг хамарна гэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
