
ӨМӨЗО-ны тэргүүлэгч асан Өлзий 1995 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ӨМӨЗО-ны албан танхим, төлөвлөлтийн зөвлөл, эдийн засгийн танхим, боловсролын яам зэрэг албан байгууллагын хариуцсан ажилтны хамт Өвөр Монголын Их Сургууль дээр хүрч тус сургуулийг Хятадын “211 төсөл”-д хамруулах талаар ажилласан байдаг.
“211 төсөл”-ийг Хятадын Засгийн газар 21 дүгээр зууны ойролцоогоор 100 гаруй их дээд сургууль ба гол шинжилгээний салбарыг цогцлон нээх зорилгоор хэрэгжүүлжээ. Хятад улс байгуулагдсаны дараа цөөн тоот үндэстний оронд хамгийн эрт Өвөр Монголын Их Сургуулийг байгуулсан юм.
Тус сургууль 1997 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хятадын холбогдсон шалгалтад тэнцэж Хятадын “211 төсөл”-ийн гол болгон цогцлох сургуулийн нэг болов. 2004 оны 5 сард муж яам хамтран цогцлох сургууль болсон бол 2008 онд Хятадын оюутны шинийг санаачлах дасгал төлөвлөлтийн сургууль болжээ. Мөн 2008 онд Хятадын дунд баруун бүс нутгийн их дээд сургуулийн ерөнхий бодит хүчийг өсгөх төлөвлөлтийн сургуулийн нэг болов. Тус сургууль байгуулагдсан эхэн үедээ зөвхөн бакалаврын оюутан элсүүлдэг байсан бол 1962 оноос хойш магистр элсүүлэх болов. 1984 оны 1 дүгээр сараас хойш доктор бэлдэж эхэлжээ. 2001 оны 3 дугаар сард 3 пост докторын цэг ажиллуулсан юм.
