Газар шороо нь малчид, тариачдын “амь” гэхэд хилсдэхгүй аж. Газар шорооны эрхийг тодорхой болгон тогтоох бол малчид, тариачдын “амь”-ыг сахин хамгаалж байгаа явдал болно. Энэ удаагийн Өөртөө Засах Орны “Хоёр чуулган”-аар ӨМӨЗО-ны тэргүүлэгч Баатарын хийсэн “Засгийн газрын ажлын тайлан”-д хөдөө тосгоны газар шороо хувьчлан эзэмших эрхийг тодорхой болгон тогтоож, данслан үнэмлэх тараах ажлыг тал бүрээр ахиулахын зэрэгцээ 333 мянган га газраас илүү газар шорооны эрхийг магадлан тогтооно гэж дурдсан байна.
Хөдөө тосгоны газар шорооны эрхийг тодорхой болгон тогтоох гэдэг нь даруй газар шорооны өмчлөх эрх, газар шороог хэрэглэх эрх ба бусад төрлийн эрхийг магадлан зөвшөөрөхийг хэлж билээ. Газар шорооны эрхийг тодорхой болгон тогтоох нь малчид, тариачдад ямар ашиг өгөх билээ?
Өөртөө Засах Орны УТЗЗ-ийн гишүүн, Өөртөө Засах Орны улсын газар шороо эх баялгийн тэнхимийн тариалангийн газрыг хамгаалах газрын дараа Жян Фэйюе: - Нэг. Газар шорооны эрхийг тодорхой болгон тогтоох нь эд бодисын эрхийн баталгааг чангатгахад ашигтай. Газар шороо бол малчид, тариачдын хамгийн үндсэн үйлдвэрлэлийн хэрэгсэл төдийгүй малчид, тариачид газар шороог өмчлөх эрх бөгөөд өмчлөгч болно. Хууль ёсоор малчид, тариачдын газар шороог өмчлөх эрх ашгийг батлахад ашигтай юм.
Хоёр. Газар шороо өмчлөн авах өрхийн зах зээлийн гол байр суурь ба өрхөөр өмчлөх үндсэн байр суурийг чангатгахад ашигтай бөгөөд хөдөө тосгоны үндсэн өмчлөлийн дүрмийг бэхжүүлэхэд чанга дүрмийн баталгааг хангажээ. Газар шороо бол эх баялаг бөгөөд эд хөрөнгө мөн, малчид, тариачид өөрөө газар шорооны хэрэглэх эрхтэй болж, ямар нэгэн хүн хөдөө тосгоны өмчилсөн газар шороог ашиглахад, заавал тус өрхийн зөвшөөрлийг авах хэрэгтэй. Малчид, тариачид хөлсний ажил хийвэл, хууль ёсоор өмчилсөн газар шорооны өмчийн эрхийг шилжүүлж, гэр бүлийн малын талбай, малчдын хоршоо зэрэг газарт төвлөрүүлэн өмчилж, эд бараа буюу түрээсний үнээр сольж болно. Энэ нь малчид, тариачид эд хөрөнгийн чанартай орлого ч нэмэгдэнэ.
Гурав. Малчид, тариачид газар шорооны гэрчилгээ үнэмлэхээ барьцаалан зээл авч болно. Газар шорооны өмчлөлийн эрхийг тодорхой болговол малчид тариачид өөрийн газар шорооны өмчлөлийн эрхийн гэрчилгээ үнэмлэхээрээ зээл авч болно гэж байв.
