solongonews
Ли Кэчян Төрийн Зөвлөлийн намын удирдах багийн хурлыг даргалан хуралдуулав
2019-01-15 17:01
Ли Кэчян Төрийн Зөвлөлийн намын удирдах багийн хурлыг даргалан хуралдуулав.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, намын удирдах хэсгийн нарийн бичгийн дарга Ли Кэчян 11-р сарын 14-нд Төрийн зөвлөлийн намын удирдах багийн хурлыг даргалан хуралдуулжээ.
Төрийн Зөвлөлийн намын удирдах баг нь намыг чанга засах стратегийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэн, авилгал, хянан шалгалтын талд тодорхой амжилт гаргасан байна гэж уг хурлаар заасан байна.
Нэг. Намын бүх талын удирдлагыг хэлбэрэлтгүй баримталж, намын улс төрийн байгуулалтыг тэргүүн байранд тавьж, үзэл санаа, улс төр, үйл ажиллагааны хувьд Ши Жиньпинээр төв болгосон намын төв хороотой дээд хэмжээгээр нэгдмэл байж, намын төв хорооны бодлого зааврыг эрс хэрэгжүүлнэ.
Хоёр. "Засаглалыг цомхтгож эрхийг шилжүүлэх" зэрэг өөрчлөлт шинэчлэлээр дамжуулж, худалдааны таатай орчин бий болгон, захиргааны батлан зөвшөөрөх үйл явцыг хялбарчилж, олон төрлийн өмчлөлийн хэлбэрийн аж ахуйн нэгжийн хууль ёсны өмчлөлийн эрхийг хамгаалж, зах зээлийн хүчин ба нийгмийн зохион бүтээх чадварыг хөгжүүлнэ.
Гурав. Намын төв хорооны 8 зүйлийн тогтоолыг хатуу хэрэгжүүлж, хэлбэрдэх үзэл, хүнд суртлаас сэргийлэн, бүх төрлийн хяналт шалгалтын ажлыг дүрэмжүүлнэ.
Дөрөв. Арвилан хэмнэхийг тэргүүлэн хэрэгжүүлнэ.
Тав. Ажил хийхгүй, хэрэгжүүлэхгүй асуудлыг сайтар цэгцэлж, урамшуулах болон хариуцлага нэхэмжлэх механизмыг улам сайжруулна.
Зургаа. Намыг бүх талаар цэгцлэх ажлын гол үүрэг хариуцлагыг нухацтай хэрэгжүүлнэ гэжээ.
Хурлаар мөн энэ жилд Төрийн Зөвлөлийн ариун цэгцээр засаг барих ажлын хурлыг хуралдуулж, засгийн газрын системийн намын ариун суртлын бүтээн байгуулалт болон авилгыг эсэргүүцэх ажлыг тусгай тохируулна гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл