Энэ жилийн хуралд хөдөө аж ахуйн салбарын нэр нөлөө бүхий удирдагчид оролцож, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжийн хэлбэрийн өөрчлөлт болон түвшинг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн салбарын нөөц баялгийг нэгдсэн байдлаар удирдах, нээж хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын тогтолцоо болон төлөвлөгөө, хөдөө аж ахуйн салбарын нөөц баялгийг тогтвортой өсгөх зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх юм.
Тус удаагийн хурлаар "Хятадын хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжийн удирдагчдын клуб"-ийг байгуулан "2016 оны хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан техникийн шинэ бүтээмж болон аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын судалгааны тайлан"-г нийтэлнэ. "2016 оны Хятадын том хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын үнэ өртгийн жагсаалт"-ыг гаргаж, "Хятадын хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын хамгийн үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийн удирдагчдад шагнал гардуулах ёслол" хийж, нийгмийн олон салбартай хамтдаа Хятадын хөдөө аж ахуйн хамгийн хүчирхэг цогцуудын холбоо байгуулахаар бэлтгэж байгаа юм байна.
Хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжийн удирдагчдын хурал болно
2016-11-12 22:38
Хятадын Хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжийн удирдагчдын II хурал буюу жил бүр уламжлагдан зохиогддог тус хурлын 2016 оны хуралдаан 12-р сарын 5-нд Бээжин хотноо болох юм.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
