solongonews
Олон улсын оюутнуудын хөл бөмбөгийн тэмцээний шагнал гардуулах ёслол боллоо
2016-09-13 23:36
2016 “Торгоны зам” олон улсын оюутнуудын хөл бөмбөгийн тэмцээний шагнал гардуулах ёслол 9 дүгээр сарын 13-ны орой Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн шинэ сургуулийн хотхон болжээ.

Энэхүү олон улсын оюутнуудын хөл бөмбөгийн тэмцээний Өвөр Монголын Багшийн Их Сургуулиас зохион байгуулж, 5 өдрийн хугацаатай үргэлжилсэн бөгөөд Хятад, Монгол, Орос гурван орны их дээд сургуулиудын 8 хөл бөмбөгийн баг оролцсон байна. Тэмцээний эцсийн дүнг Өвөр Монголын Их Сругуулийн хөл бөмбөгийн баг тэргүүлсэн бол ОХУ-ын Москвагийн Улсын их сургуулийн баг удаалж, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн баг гуравдугаар байранд тодорсон байна.

Тус тэмцээн нь Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн “Торгоны зам” олон улсын наамдын нэг агуулга бөгөөд Өвөр Монголын Багшийн Их Сургуулиас “Торгоны зам” олон улсын наамдыг жил бүр уламжлал болгон зохион байгуулан, торгоны замын дагуу улс орнуудын их дээд сургуулийг илүү өргөн хүрээнд хамруулах тухайгаа зарласан байна. /Бэлтгэсэн нь Хишигбаяр, Банди / 

Мөн шагнал гардуулах ёслолын үеэр, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн оюутнууд болон Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн оюутнуудаас урлагийн тоглолтоо өргөн барьж хүрэлцэн ирсэн үзэгчдийн сонорыг мялаажээ. 

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл