solongonews
Дэлхийн банк 2021 онд дэлхийн эдийн засаг 4 хувиар өснө гэж таамаглаж байна
2021-01-06 17:42
Дэлхийн банк 2021 онд дэлхийн эдийн засаг 4 хувиар өснө гэж таамаглаж байна.

Дэлхийн банкнаас 05-ны өдөр гаргасан “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайлан”-д коронавирусийн эсрэг вакциныг өргөнөөр ашиглах тооцоонд үндэслэн дэлхийн эдийн засаг 2021 онд 4 хувиар өсөх төлөвтэй байгааг дурджээ.
2020 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2020 онд 4.3%-иар буурсны дараа 2021 онд сэргэх төлөвтэй байна гэжээ.

“COVID-19”-ээс шалтгаалан олон орон,бүс нутгийн иргдийг ядууралд автахад хүргэж, ирээдүйд эдийн засгийн үйл ажиллагаа, орлогыг хязгаарлаж болзошгүй юм. Эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд ойрын ирээдүйд эдийн засгийн бодлогын гол зорилго нь тахлын тархалтыг хянах, вакциныг хурдан, өргөн тархалтыг баталгаажуулах, үүний зэрэгцээ засгийн газрын өрөөс хамаарал багатай тогтвортой өсөлтөд чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэчлэл хийх хэрэгтэй.
Өндөр хөгжилтэй эдийн засгийн цогцуудын эдийн засгийн уналт төдийлөн их биш, Хятад улсын эдийн засгийн сэргэлт төсөөлснөөс нэн эрчтэй байсан тул 2020 онд дэлхийн эдийн засаг уулын төсөөлсөн мэтийн ноцтой хямралд хүрээгүй юм. 2020 онд өндөр хөгжилтэй эдийн засгийн цогц, шинэ зах зээл болон хөгжиж буй эдийн засгийн цогцуудын эдийн засаг тус тус 5.4%,  2.6% хумигдсан төлөвтэй байна. Үүнд АНУ-ын эдийн засаг 3.6% унаж, Хятадын эдийн засаг 2% өсжээ. 2021 онд өндөр хөгжилтэй эдийн засаг, шинэ зах зээл болон хөгжиж буй эдийн засгийн цогцуудын эдийн засаг тус тус 3.3%, 5% нэмэгдэн, эдгээрийн дотор АНУ, Евро бүсийн эдийн засгийн өсөлт дээд талдаа 1.6% хүрч, Хятадын эдийн засаг 7.9%-ийн өсөлтөд хүрэх магадлалтай байна.
Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв маш тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд өөр өөр өсөлтийн үр дүн гарч болзошгүйг тайланд мөн тодорхойлжээ. Халдварын хэмжээ тасралтгүй нэмэгдэж, вакцин нэвтрүүлэх ажил удааширсан таагүй нөхцөлд 2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 1.6% -иар хязгаарлагдаж магадгүй юм. Гэсэн хэдий ч тахлыг үр дүнтэй хянах, вакцинжуулалтын явцыг хурдасгах тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлт бараг 5% хүртэл нэмэгдэж боломж их бий гэж мөн онцолсон болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл