БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Иргэний нисэхийн газрын холбогдох баримт бичгийн дагуу 2022 оны 01-р сарын 05-ны өдрийн 00:00 цагаас (тасалбар олгосон өдөр) улсын дотоодын чиглэлийн шатахууны нэмэлт хураамжийг цуцлахаар тогтоов. Өнөөг хүртэл Хайнань Эйрлайнс, Тяньжинь Эйрлайнс, Күнмин Эйрлайнс, Гүйлинь Эйрлайнс, Барууны Эйрлайнс, Руйли Эйрлайнс болон бусад агаарын тээврийн компаниуд улсын дотоодын нислэгийн шатахууны нэмэгдлийг цуцлах тухай мэдэгдэл гаргажээ.
2021 оны 11-р сарын 01-нээс шатахууны нэмэгдлийг дахин авахаар болжээ. Улсын дотоодын агаарын замд шатахууны нэмэгдэл авдаг жишиг нь нялах, хүүхэд, хувьсгалын тахир дутуу цэрэг зэрэг тусгай бүлгээс бусад насанд хүрсэн зорчигчид тус бүрээр 800 км-ээс доош замд зорчигчид 10 юанийн түлшний нэмэлт хураамж, 800 км-ээс дээш замд зорчигч тус бүрээс 20 юанийн түлшний нэмэгдэл хураамж авахаар тогтов. Уг татварыг цуцалсан нь онгоцны түлшний үнэ буурсантай холбоотой юм. Өнгөрсөн баасан гаригт (12-р сарын 31) олон улсын нефтийн үнэ 2 хувиар буурч, 7 өдрийн дараалсан өсөлтийг зогсоолоо.
