Цагт 350 км/ц хурдтай зорчиж болохуйц татлагат гүүр байгуулав
2018-09-04 11:06
Хятадын хурдны төмөр замын татлагат гүүрийн барилга байгуулалт техникийн аливаа саад тотгорыг даван туулж, цагт 250 км/ц хурдтай зорчиж болохуйц байсныг цагт 350 км/ц болгожээ.
Цагт 350 км/ц хурдтай зорчиж болохуйц дэлхийн хамгийн анхны татлагат гүүр болох Наньчан-Ганьжөү чиглэлийн хурдны төмөр замын Ганьжян гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дүүрэн амжилттай хийж гүйцэтгэн 08-р сарын 31-нд хүлээлгэн өглөө.

Тус гүүр 2.156 км урттай бол түүнийг барихад 300 м нийлмэл татлага ашигласан бөгөөд гүүрийн цамхаг 120.6 метр өндөр, цагт 350 км/ц хурдтай зорчиж болохуйц байгууламж юм.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
