solongonews
Дэлхийн шилдэг эрдэмтдийн чуулга уулзалт болов
2021-11-02 21:15
Дэлхийн шилдэг эрдэмтдийн чуулга уулзалт болов.

   Шанхай хотноо 11-р сарын 01-ний өдөр болсон шилдэг эрдэмтдийн 4-р чуулга уулзалтад дэлхийн хэмжээний хамгийн шилдэг шинжлэх ухааны шагналтан 131 оролцсоноос 68 нь Нобелийн шагналтан юм. Үүнд Хятадын Шинжлэх Ухааны Академи, Хятадын Инженерийн Академийн академич хэдэн арав, олон орны шилдэг 132 залуу эрдэмтэн оролцов. Тэд дэлхийн томоохон асуудал, сорилтуудын тухай үзэл бодлоо нээлттэй солилцон хэлэлцэж, шинжлэх ухааны хариултыг хайж байлаа.

    Энэ удаагийн чуулга уулзалтыг Дэлхийн шилдэг эрдэмтдийн холбоо, Хятадын Шинжлэх ухаан технологийн холбоо хамтран зохион байгуулж, дэлхийн эрдэмтдийн хүчийг төвлөрүүлэх зорилготойгоор анх удаагаа “Нээлттэй шинжлэх ухаан: Нээлттэй бүтээлч экологийг бий болгоё” хэмээх жил тутмын уриаг гаргасан юм.
    Хятадын Шинжлэх ухаан технологийн холбооны дарга Вань Ган чуулга уулзалтад:

- Ковид-19-ийн цар тахал дэлгэрч, вирус байн дахин мотацид орж буй одоогийн нөхцөл байдалд олон улсын эдийн засаг нийгмийн хөгжил урьд өмнө байгаагүй сорилтод тулгарч байна. Шинжлэх ухаан технологийн шинэ хувьсгал болон үйлдвэрлэлийн хувиралт үүссээр байгаа тул цар тахал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг зохицуулж, нүүрстөрөгчийн давхар ислийн төвийг сахих байдлыг бий болгох нь дэлхий нийтийн нийтлэг ойлголт болж байгаа гэжээ. Хүн төрөлхтний хувь заяатай холбоотой хамтын сорилтыг зохицуулахад дэлхийн шинжлэх ухаан технологийн салбарынхан өндөр түвшинд нээлттэй хамтран ажиллах ёстой. Эдийн засаг нийгмийн хөгжлийн талаар бид системтэй, чансаатай судалгааны төсөл дэвшүүлж,  дэлхийн ард түмний анхаарал хандуулж буй нийтлэг асуудалд үр дүнтэй хариу өгөх ёстой гэж хэлсэн байна.
    Вань Ган:

- Хятадын шинжлэх ухаан технологийн салбарынхан дэлхий нийтийн нээлттэй хамтын ажиллагааг санаачилсаар ирсэн бөгөөд шинжлэх ухаан технологийн засаглалд идэвхтэй оролцон, бүтээлч хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө зүтгэж байдаг. Бид дэлхийн шинжлэх ухаан технологийн тэргүүний түвшин, эдийн засгийн дайны гол талбай, үндэсний эрэлт хэрэгцээ, ард түмний амь нас эрүүл мэндийн асуудалд нүүрлэж байгаа тул шинжлэх ухааны үзэл бодол, мэдлэг солилцохыг дэмжиж, бүтээлч чадавхыг дайчлан, олон улсын шинжлэх ухаан технологийн салбарынхантай хамтран хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн томоохон сорилтуудыг зохицуулахад бэлэн байна гэж хэллээ.
    Тэрээр мөн ш
инжлэх ухаан технологид хилийн шугам, саад тотгор, ялгаварлан гадуурхах зүйл байхгүй” үзэл баримтлал болон хамтын ажиллагааны байр сууриар хүлээцтэй бүтээлч байхыг уриалан санаачилжээ.

Дэлхийн шилдэг эрдэмтдийн холбооны дэд дарга, 2013 оны Нобелийн шагналт  химийн эрдэмтэн Майкл·Левитт чуулга уулзалтын үед дэлхийн шилдэг эрдэмтдийн холбооны нэрийн өмнөөс дэлхий нийтэд хандан “Нээлттэй шинжлэх ухаан: Нээлттэй бүтээлч экологийг бий болгоё” хэмээх санаачилгыг нийтлэн, нээлттэй шинжлэх ухаан технологийг санаачилсан бөгөөд нээлттэй шинжлэх ухааны үйл ажиллагааг урамшуулан дэмжинэ гэжээ.“Солилцоогоор дамжин өөр өөр улс орны шинжлэх ухааны салбарынхан итгэлцлээ байгуулж, дэлхийн эрдэмтдийн солилцоо хамтын ажиллагааг ахиулах боломжтой гэж бид харж байгаа. Дэлхийн улс орнуудын шинжлэх ухааны байгууллагууд, харилцан адилгүй салбарын эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд хамтран зүтгэж, нээлттэй шинжлэх ухааны ажил төрөлд оролцон, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулахыг бид санаачлан уриалж байна.  ”
    Мөн өдөр чуулга уулзалтын зохион байгуулагч тал нь “Дэлхийн шилдэг эрдэмтдийн холбооны шагнал”-ыг албан ёсоор байгуулснаа мэдэгдэв. Үүнд “Математик, ухаалаг шинжлэх ухаан" болон "Анагаах ухаан, амь насны шинжлэх ухаан" гэсэн хоёр шагналыг жилд нэг удаа шалгаруулахаар шийдсэн бөгөөд тусбүр 10 сая юанийн шагналын мөнгөөр дэлхийн олон салбарын гарамгай зүтгэлтэнд олгох юм байна. Санхүүжүүлэгч Хуншань компанийг үүсгэн байгуулагч Шэнь Наньпэн хэлэхдээ:“Шагналын талаар бид хоёр зүйлийг найдаж байна. Нэгдүгээрт, энэ зөвхөн шагнал төдийгүй мөн чиглэл юм. Бид шагнал тодруулах төдийгүй хүн төрөлхтний шинжлэх ухаан технологийн ирээдүйн чиглэлийг тодорхойлох ёстой. Шагналын үр дүн нь тэргүүний, үндсэн, хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн зүй байж, дэлхийн шинжлэх ухаан технологийн чиг хандлага, урт хугацааны хөдөлгөх хүч болохыг хүсэн найдаж байна. Хоёрдугаарт, энэ бол жимс мөртөө үр юм.  Өнгөрсний бүтээлийг нь үнэлж, эрдэмтдийн удаан жилийн судалгааны үр дүнд зориулсан шагнал бөгөөд ирээдүйн үр хөврөл, хүн төрөлхтний шинжлэх ухаан технологийн тухай эрдэмтдийн мөрөөдөл юм. Бүгдээрээ дэлхийн тэргүүний шинжлэх ухаан технологийн салбар дахь томоохон амжилтын төлөө сайн үрийг шилж сонгоод хүн төрөлхтний шинжлэх ухааны хөгжлийг ахиулахыг хүсэж байна.” 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл