ӨМӨЗО-ы Спортын товчооноос 06-р сарын 12-ноос 17-ны өдөр хүртэл Ү Хань хотод явагдсан VII удаагийн дэлхийн спортын хөдөлгөөний боксын хянан шалгах уралдаан буюу 2019 оны Хятад улсын боксын манлай шалгаруулах уралдаанд Өвөр Монголын тамирчин 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртээд байна.
Энэхүү удаагийн уралдаанд бүх улсын 37 төлөөлөгчийн ангийн 272 тамирчин оролцож, Өвөр Монголоос нийт 14 тамирчныг томилон 8 адил бусын уралдаанд оролцуулсан байна. Ширүүн өрсөлдөөнтэй тэмцээнээр дамжин Өвөр Монголын тамирчин Жя Жинжин эмэгтэйн 69 км, Өөдлөө эрэгтэйн 81 км хүндийн жингийн тэмцээнд тэргүүлж, Намар эрэгтэйн 63 км -ын хүндийн жингийн тэмцээнд хоёрдугаар байранд, Ван Дүнмэи, Чүнь Жинлин тус тус эмэгтэйн 69 км ба 75 км хүндийн жингийн тэмцээнд гуравдугаар байранд шалгарлаа.
