solongonews
Гурван улсын аялал жуулчлалын наадам болон IV удаагийн олон улсын соёл урлагийн наадам боллоо
2017-07-06 11:33
Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын наадам болон IV удаагийн олон улсын соёл урлагийн наадам Манжуур хотод боллоо.

Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын наадам болон IV удаагийн олон улсын соёл урлагийн наадам болон ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх тал нутгийн дууны шагнал гардуулах ёслол 7 дугаар сарын 3-нд Мөнжуур хотноо нээлтээ хийлээ. Энэхүү үдэшлэгт Манжуур хотын дарга, Хятад, Монгол, Орос гурван улсын зочид төлөөлөгчид оролцлоо.

Үдэшлэг Хятад, Монгол, Орос гурван улсын зочид төлөөлөгчдийн “Зочдоо угтъя” бүжгээр хөшгөө нээсэн байна.

 Улаантуяа, Соёлцэцэг, Гэрэлзэв, Хай Шя зэрэг улсын дотоодын уран бүтээлчид, Монгол Улсын дуучин Сэрчмаа, ОХУ-ын урлагийн баг үдэшлэгт оролцон өөр өөрийн онцлог тоглолтоороо үзэгчдэд бэлэг барьжээ.

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ӨМӨЗО-ны Намын суртал ухуулах хэлтэс, ӨМӨЗО-ны Утга урлагийн холбоо, ӨМӨЗО-ны дуу хөгжмийн нийгэмлэг хамтран тал нутгийн шилдэг дууг шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Энэхүү үдэшлэгийн үеэр “Өвөр Монголдоо хайртай” зэрэг дууг шагнан урамшуулсан байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл