Чуулганы үеэр Хятадын өндөр хурдны маглевын галт тэргэнд хийсэн судалгаанд шинэ ахиц гарч, хурдны туршилтын шугамуудыг барих болон дараагийн үйлдвэрлэлийн ажлын суурийг тавихад ашигласан тухай мэдээлэгдлээ.
Тодруулбал, Хятадын төмөр замын төв компани /ХТЗТК/ цагт 600 км хурдлах хурдны маглевын галт тэрэгний төслийг 2016 оны 07 дугаар сард эхлүүлсэн бөгөөд 30 гаруй компани, дээд их сургууль, судалгааны байгууллагыг оролцуулсан байна. Гурван жилийн туршид явуулсан техникийн судалгааны дараа төслийн баг өндөр хурдны маглевын гол технологи тал дээр томоохон үр дүнд хүрчээ.
ХТЗТК-ийн Чиндао Сыфан зүтгүүрийн үйлдвэрлэлийн ХХК-ийн дизайнер Жан Жычян, “Өндөр хурдны маглевын галт тэрэг нь хөдлөх үеийн нэмэлт хурдтай, өгсөх үед хүч ихтэй зэрэг давуу талтайн дээр богино болон дунд зайд хурдлуулах, хурдан зогсоох горимтой” хэмээн танилцуулсан байна.
