solongonews
Бээжингийн өвлийн олимпыг угтах арга хэмжээ зохиов
2021-07-21 21:07
Бээжингийн өвлийн олимпыг угтах арга хэмжээ зохиов.

200 хоногийн дараа өвлийн олимп болох гэж буйтай холбогдуулан 07-р сарын 18, 19-ний өдөр гадаад дотоодын хүмүүнлэгийн солилцооны бяцхан элч нарын “Ирээдүйн төлөө” арга хэмжээ Жанчхүү хотноо боллоо. Тус арга хэмжээг Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо, Боловсролын яам хамтран зохион байгуулсан бөгөөд Бээжингийн 2022 оны өвлийн олимп болон өвлийн паралимпын хүүхэд залуусын хүмүүнлэгийн солилцооны томоохон арга хэмжээний нэг нь юм. Өвлийн олимпоор боломж болгон, гадаад дотоодын хүүхэд залууст ур чадвараа гайхуулах индэр олгож, хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Арга хэмжээний үеэр гадаад дотоодын бяцхан элч нар хамтран урлагийн тоглолт хийж, олон төрлийн соёл урлагийн гайхамшгийг тайзнаа харууллаа. Англи, Орос, Герман, Испани, Итали, Болгар, Зимбабве зэрэг хэдэн арван улс орны бяцхан элч нар видеогоор холбогдон, үндэстний хувцас дээлээрээ гоёж,《We are the World》ая дууг хамт дуулжээ.

200 хоногийн даргаа Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслол болох гэж буйг тэмдэглэхийн тулд гадаад дотоодын бяцхан элч нар олон улсын болон өвлийн олимпын сэдвийг бүжиг дуу ши зэрэг олон хэлбэрээр илтгэн, 2022 онд Бээжинд уулзахын урилгыг илгээн, өвлийн олимпыг хүсэн хүлээж буйгаа илэрхийлжээ.

Зохион байгуулах талаас мөн өдөр “Найрсаг сургууль”  төсөл танилцуулж, өнгөрсөн жилүүдийн олимпын боловсролын төслийн “Нэг сургууль нэг улс \бүс нутаг\ ” туршлагаас суралцаж, Бээжингийн 2008 оны “Сэтгэл зүрхээ холбоё” солилцооны арга хэмжээнд суурилан, Өвлийн олимпын боломжийг ашиглаж, олон нутгийн сургуулиуд “Найрсаг сургууль”-ийн харилцаа байгуулах болно. Үүгээр дамжин, олимпын сэдвийн хүрээнд боловсрол, солилцооны арга хэмжээ зохион байгуулж, гадаад дотоодын хүүхэд залуусын хүмүүнлэгийн солилцооны индрийг байгуулж, Хятадын онцлогтой олон улсад нэр нөлөө бүхий хүүхэд залуусын хүмүүнлэгийн солилцооны брэнд арга хэмжээг бий болгож, олимпын боловсролын тогтвортой өв болгох зорилт тавин ажиллах болно. 

Найруулагч: Т.Б
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл