solongonews
“Хятад улсын шилдэг хүн” жагсаалтад Өвөр Монголын малчин бүсгүйчүүд орлоо
2016-11-07 18:08
“Хятад улсын шилдэг хүн” жагсаалтад Өвөр Монголын хоёр малчин бүсгүй орлоо.

Хятадын төвийн соёл иргэншлийн байгуулалтыг удирдах комиссын алба  Шиньжянд ёс суртахууны үлгэр жишээч, шилдэг хүмүүстэй газар дээр нь харилцах үйл ажиллагааг 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж, 10 дугаар сарын “Хятад улсын шилдэг хүн” жагсаалтыг нийтлэв. Энэхүү жагсаалтад Өвөр Монголын Шилийнгол аймгийн Чимэг болон Тунляо хотын Гэрэлчимэг нар багтсан байна.

70 насыг дөхөж байгаа Чимэг гуай тэтгэвэрт гарсныхаа дараа нэг л сэтгэлээр нийгмийн буяны үйлсэд хүчин зүтгэж эхэлжээ. Тэрээр гэр бүлийн хэрүүл шуугианыг шийдэж, амьдрал нь хүндрэлтэй өрхөд амьдралын наад захын баталгааны мөнгө хүртээх өргөдөл бичиж өгөх, амьдрал нь хүнд сурагчдын оюутан болох хүслийг нь биелүүлэхэд туслах зэргээр чадлынхаа хэрээр даарсан болгонд дах хүргэж буян үйлдэж явжээ.

67 настай Гэрэлчимэг гуай хараагүй болсон охин дүүгээ 50 гаруй жилийн турш асарч, насаараа харьд мордоогүй байна.  Тэрээр аав ээжийгээ асрахын зэрэгцээ дүү нараа сургууль соёлын мөр хөөлгөх хүнд үүргийг үүрсээр ирсэн байна. 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл