solongonews
Дэлхий даяар тархаж буй, шинэ загварын туфльтэй болох арга
2015-12-28 18:21
Дэлхий даяар тархаж буй, шинэ загварын туфлийг өөрийн гараар бүтээх аргыг та бүхэндээ танилцуулъя. 

Эдийн засгийн хямрал болж байгаа өнөөгийн нөхцөл байдалд тохируулж гадаад эмэгтэйчүүд ч гэсэн зүээр суусангүй, "шинэ туфль аваад хэрэггүй хуучин гутлаа шинэлэг, загварлаг болгож өмсөөрэй" хэмээн орон орны бүсгүйчүүдийг уриалан доорх зургуудыг цахим ертөнцөөр түгээж байна.

Та бид ч үүнээс юундаа дутахав. Юмхнаар юм хийнэ гэдэг бүсгүйчүүд бидний давуу нэг чанар шүү дээ.

Загварлаг, шинэхэн түрийтэй туфльтэй болохыг хүсвэл таньд жигд өнгийн хос оймс, хайч, мэдээж хос туфль хэрэгтэй. Гутлаа гэмтээхгүй өөр төрлийнх болгоход таньд мөнгө ч хэрэггүй байх нь.

Ингээд та өдөр бүр өөр өөр өнгийн гутал өмсөөд явсан ч болох нь. Эдгээр зургийг үзээд таньд аль хэдийнээ нэг бодол төрсөн гэдэгт эргэлзэхгүй байна...

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл