Хятадын Олон улсын арилжааг дэмжих зөвлөлийн орлогч дарга Чэнь жөү, ӨМӨЗО-ны Улс Төрийн Зөвлөлгөөний дэд тэргүүлэгч Луо жыху хуралд оролцон илтгэл тавьж, хөшгийг сөхөв.
Луо жыху:
Өвөр Монголоос Хятад - Монгол хоёр улсын бизнесийн зөвлөлийн байгуулалтыг бүх хүчээр дэмжинэ. Өвөр Монгол ба Монгол Улсын хоорондох харилцаа, солилцоогоо улам ахиулж, аж ахуй нэгжийг хөтлөн жолоодож дэлхийн зах зээлийг нээнэ. Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, соёл, аялал жуулчлал, боловсрал зэрэг бүх салбарын солилцоо хамтралцааг бүх талаар ахиулах болно. Мөн Хятадын умард зүгт нээлт хийх чухал бэхлэлтийг хичээн бүтээн байгуулж, умардад гарч өмнө зүгт буух, зүүн зүгт урагшлан баруун зүгт зорчих, дотор, гадна холбоолон хөтлөлцөх, гадаад нээлтийн олон талт шинэ байршлыг түргэтгэн бий болгож, Хятад, Монголын хоёр улсын харилцаа, хөгжилд идэвхтэй хувь нэмэр үзүүлнэ гэсэн байна.
Мөн дараагийн алхамд бизнесийн зөвлөлөөс хоёр талын эдийн засаг, энерги, соёл иргэншил, аялал жуулчлал, эм эмнэлэг, экологи, байгаль орчны хамгаалалт зэрэг төслийг дэмжих талаар бодитой хамтын ажиллагаа өрнүүлэх болно.
