solongonews
Элсэн зургаар жилд 200 мянган юанийн ашиг оллоо
2019-02-25 16:32
Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны Баяннуур суурингийн Цайдам багийн малчин Өрнөлт 2018 оны 11-р сард элсэн зургийн улсын тусгай эрхийн зөвшөөрлийг авсан юм. 2018 оны 10 дугаар сараас бүтээгдэхүүнээ вичатаар борлуулах болсноор борлуулалтын зам өргөжин, одоогоор жилд 200 мянган юань олдог болсон байна.

Ар гэрийн амьдрал тааруугаас болоод 1993 онд тэрээр бага сургуулиа дүүргэн хөдөө гэртээ буцаж малчин болжээ. 2001 онд хот орж арьс шир, хаягдал, төмрийн бизнес хийж байв. 2004 онд машин авч, хошуу сумны хооронд явж байгаад элсэн зургийг сонирхон, 2006 онд Алшаа аймгийн Баянхотод элсэн зургийг сурав.

Өрнөлт шинийг бүтээх зорилготой нэгэн. Элсэн зураг бүтээх явцдаа тасралтгүй шинийг санаачилж, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой элсэн зургийг бүтээжээ. 2018 оны 11 дүгээр сард улсын тусгай эрхийн зөвшөөрлийг авч чадсан байна.

2018 оноос эхлэн элсээр бүтээсэн бүтээлээ зах зээлд гаргасан бөгөөд түүний бүтээл нь улсын дотно гадна маш олон хүний сонирхлыг татаад байгаа аж. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл