solongonews
Хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргана
2018-09-16 20:49
Хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргана.

Синьхуа агентлагийн мэдээ: Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро 15-нд Хятад, Венесуэлийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны форум буюу Хятад, Венесуэлийн Бизнес эрхлэгчдийн зөвлөлийн хоёр талт хуралд хэлсэн үгэндээ: Энэ удаагийн айлчлал хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлж, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд шинэ боломж бүрдүүлж байна. Венесуэлийн тал Хятад, Венесуэлийн Бизнес эрхлэгчдийн зөвлөлийн ажлыг тууштай дэмжиж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн Венесуэлд дэх хөрөнгө оруулалт, ашиг сонирхлыг хамгаалан, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам эрчтэй хөгжүүлэх болно гэжээ. 

Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл, Венесуэлийн Гадаад худалдааны яам хамтран санаачилж, Хятадын Олон улсын бизнесийн нийгэмлэгээс зохион байгуулсан Хятад, Венесуэлийн Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны форум буюу Хятад, Венесуэлийн Бизнес эрхлэгчдийн зөвлөлийн хоёр талд хурал 15-ны өдөр Бээжинд болж, Хятад, Венесуэлийн худалдаа, эдийн засгийн худалдааг хөгжүүлэх, хоёр талт бизнесийн зөвлөлийн механизмыг ашиглан ойлголцол, солилцоогоо ахиулан, хамтын ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлж, боломж нөхцөл бүрдүүлэх талаар ярилцжээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл