Дэлхийн энх тайвны V чуулган 7 дугаар сарын 16-нд Бээжин хотноо болно. Энэ удаагийн чуулганыг "Нийтийн аюулгүйн дэг журам: хамтын ажиллагаа, уужуу, нээлттэй бодлого" уриан дор зохион явуулна. 6-ны хэвлэлийн бага хуралд уг чуулганы нарийн бичгийн дарга Янь Шүетүн профессор хэлэхдээ: Улс орнууд "нийтийн аюулгүйн дэг журам"-ыг хамт тогтоохын тулд энэ удаагийн чуулганд Хятад Америкийн хамтын ажиллагаа, Азийн аюулгүй байдлын ерөнхий хэлэлцээр, Хятад Японы харилцаа, Өмнөд Азийн хамтын ажиллагаа, терроризмын эсрэг олон улсын хамтын ажиллагаа, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх, "Нэг бүс нэг зам" зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ. Энэ чуулганд 52 орны засгийн газрын экс удирдлага, элчин сайд, зөвлөхүүд, эрдэмтэн 200 гаруй хүн оролцох юм гэжээ.
Бээжинд Дэлхийн энх тайвны V чуулган болно
2016-07-06 21:44
Бээжинд Дэлхийн энх тайвны V чуулган болно.
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх
