solongonews
Хятадад шинээр 11 тохиолдол бүртгэгдсэний дотор 4 нь зөөвөрлөгдөн орж иржээ
2020-04-21 10:38
Хятадад шинээр 11 тохиолдол бүртгэгдсэний дотор 4 нь зөөвөрлөгдөн орж иржээ.

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 20-нд мэдээлснээр 19-ний өдрийн 00:00 цагийн байдлаар эх газрын Хятадад "COVID-19"-ийн шинэ нэмэгдсэн 11 тохиолдол бүртгэгдэж, 4 нь зөөвөрлөгдөн орж ирсэн бол Хармөрөн мужид 6, Гуандун мужид 1 тохиолдлыг илрүүлэв. Нас барсан тохиолдол шинээр нэмэгдсэнгүй, халдвар авснаар сэжиглэгдсэн 3 тохиолдлыг илрүүлсэн нь 2 нь зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

Мөн 39 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 882 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, хүнд өвчтөн 1 нэмэгдсэн байна.

Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 811 хүрч, халдвар авснаар сэжиглэгдсэн 32 тохиолдол байна. Давхардсан тоогоор 1587 тохиолдол бүртгэгдэж, 776 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл