2018 оны 03-р сард “Гуанмин (Гэрэлт) ядуурлыг бууруулах төсөл” хэрэгжиж эхэлснээс хойш энэ оны 05-р сарын сүүлээр улс орны хэмжээнд ядууралд нэрвэгдсэн өрхийн 192.453 нүдний болор цайсан өвчтөн эмчлүүлж байна. Дараагийн алхамд улсын хэмжээний ядуур буурай бүс нутгийн 100 мянга нүдний болор цайсан өвчтөнийг эмчлэх төлөвлөгөө гарган, ядууралд нэрвэгдсэн өрхийн 300 мянга өвчтөнийг эмчлэх зорилгоо биелүүлэхээр төлөвлөж байна.
“Гуанмин (Гэрэлт) ядуурлыг бууруулах төсөл” нь ядуур буурай бүс нутгийн нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй эмчилгээ хийж эрүүл мэндээр ядуурлыг бууруулах, мөн өвчний улмаас ядуурсан хөдөөгийн хүн амын зовлонг арилгах, өвчний улмаас ядууралд эргэн орох асуудлыг шийдвэрлэх төсөл юм.
