solongonews
АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 24-р хурал эхлэв
2016-11-22 14:47
Ази Номхон Далайн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын (АПЕК)удирдагчдын албан ёсны бус 24-р хурал 20-ны өдөр Перу улсын нийслэл Лимад нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпинийг багтаасан АПЕК-ийн 21 эдийн засгийн удирдагчид хуралд оролцжээ.

Энэ оны АПЕК-ийн хурал нь "Өндөр чанарын өсөлт ба хүн төрөлхтний хөгжил" уриан дор болж, удирдагчид бүс нутгийн эдийн засгийн интегралчлал, Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүс, эд бүтцээр харилцан холбогдох, үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно. Хурал төгсгөлд удирдагчдын тунхаг гаргах болно.

Мөн тус хурал нь чөлөөт худалдааны бүсийн хамтын стратегийн судалгааны тайланг удирдагчдын хуралд өргөн барьж батлуулах бөгөөд АПЕК-ийн эдийн засгийн олон цогцын сайд нарын баталсан "АПЕК-ийн үйлчилгээний өрсөлдөх хүчний замын зураг" зэрэг чухал баримт бичгийг удирдагчид өргөн барьж батлуулах болно.

Ази Номхон Далайн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын удирдагчдын албан ёсны бус хурал бол тус байгууллагын хамгийн дээд түвшний хурал юм.

Найруулагч: ....
Эх сурвалж : china.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл