solongonews
Хятад болон Өрнөдийн уран зохиолын хоёр мастерын хөшөө анхаарал татаж байна
2022-04-26 16:51
Хятад болон Өрнөдийн уран зохиолын хоёр мастерын хөшөө анхаарал татаж байна

    Их Британий утга зохиолын агуу их мастер Уильям Шекспирийн мэндэлсний 458 жилийн ойг тохиолдуулан Шекспирийн төрөлх нутаг, Английн Эйвон голын Стратфорд хэмээх жижиг сууринд баяр хөөр, эрч хүчээр дүүрэн болж, энд олон хүмүүс Шекспирийн мөрийг хайх, эргэн дурсахаар иржээ. Зарим нь Шекспир, Хятадын эртний Мин гүрний зохиолч, жүжгийн зохиолч Тан Шяньзүтай зэрэгцэн зогсож буй хөшөөний өмнө зогсоод, Хятад болон Өрнөдийн соёлын солилцоог биечлэн мэдэрч байлаа.

   2017 онд барьж дуусгасан энэхүү хүрэл баримал нь Тан Шяньзүг бийр барьж, Шекспирийг шунхтай үзэг барьж буйг дүрсэлсэн байна.

    Шекспирийн төрсөн нутгийн фондын мөнгөний нийгэмлэгийн судалгааны албаны дарга, Их Британий Бирмингемийн их сургуулийн Шекспирийн судалгааны хүрээлэнгийн хүндэт судлаач Пол Эдмондсон Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө:

- Шекспирийн төрсөн газар ирсэн олон жуулчид энэхүү хөшөөнд татагдаж, дээрх үгсийг нь анхааралтай уншиж, энэ хоёр утга зохиолын аваргын  харилцаа холбоог мэдрэхийг зорьдог гэж хэллээ.

Тан Шяньзү, Шекспир нар үеийн хүмүүс байсан бөгөөд хоёулаа 1616 онд нас баржээ. Эдмондсоны үзэж байгаагаар тэд аль аль нь олон зууны турш олны сайн танил, нэрд гарсан сонгодог бүтээлээрээ дорно дахины болон өрнө дахины утга зохиолд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн байна.

   

  Шекспирийн төрсөн газраас 10 минутын зайд 2019 онд Стратфордын гудамжны цэцэрлэгт хүрээлэнд Мандарваа цэцгийн хэлбэрт павильон буюу саравч байдаг. Тэнд эртний мод, ногоон байгууламжтай.

Хотын оршин суугч Кэтрин бол Шекспирт хайртай нэгэн. Тэрээр:

- Тан Шяньзүгийн хөшөө, Мандарваа цэцгийн саравч зэрэг Хятадын онцлогтой элементүүд манай хотод маш их өнгө нэмсэн гэж хэлэв.

Эдмондсон:

- Сүүлийн 10 жилд Хятад, Их Британи хоёр орны соёлын солилцоог ахиулсан Хятадын хүчин чармайлтыг сайшааж байна гэж сонирхуулсан юм. Тэрээр хэдэн жилийн өмнө Хятадын жүжигчид Шекспирийн төрөлх нутагт ирж, Тан Шяньзүгийн уран бүтээлээс хэсэгчлэн тоглож байсан үе ба Шанхай хотод Шекспирийн “III Ричард” жүжгийг Хятадын дуурийн жүжигчдийн тоглолтыг үзэж байсан үеэ одоо ч дурсдаг гэнэ.

   Эдмондсон Хятадад айлчлах хугацаандаа утга зохиолын солилцооны хуралд оролцож, Хятадын зарим эрдэмтэдтэй сайн харилцаа холбоо тогтоож, түүнээс хойш Шекспир судлаачид эрдэмтэд, Хятадын утга зохиол судлаачдын олон соёл хоорондын яриа хэлэлцээнд оролцож байснаа дурсав. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл