Ордос Олон улсын марафон гүйлтийн тэмцээн боллоо
2016-08-21 14:02
Ордос Олон улсын марафон гүйлтийн тэмцээн боллоо.
Ордос Олон улсын марафон гүйлтийн тэмцээн 8 дугаар сарын 21-ний өглөө 7 цагт эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд холын зайн марафон,ойрын зайн марафон, богино зайн марафон зэрэг гурван төрлөөр зохион байгуулагдаж, нийт 15 мянган хүн оролцсон байна.
Герман, Япон, ОХУ зэрэг арав гаруй улсын 30 гаруй гадаад улсын тамирчид оролцжээ. Холын зайн марафон, ойрын зайн марафон тус тусдаа эрэгтэй, эмэгтэй багийн эхний гурван нэрсийг шагнан урамшууллаа.
Холын зайн марафонд шалгарсан эхний гурван байрыг 30 мянга, 20 мянга 10 мянган юаниар шагнаж, ойрын зайн марафонд шалгарсан эхний гурван байрыг 20 мянга,10 мянга,6 мянга юаниар тус тус шагнасан байна.
Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
