solongonews
Юанийн дээд хэмжээний хурал Бээжин хотноо болов
2016-11-29 21:20
Азийн банкны эздийн голлон зохион байгуулсан 2016 оны ”Юань”-ий дээд хэмжээний IV хурал энэ сарын 29-нд Бээжин хотноо боллоо.

       Хятадын Олон улсын солилцооны төвийн нарийн бичгийн дарга, Хятадын худалдааны дэд сайд асан Вэй Жяньгүө, Бугатын худалдааны банкны ахлах эдийн засагч, дэлхийн банкны Зүүн Ази бүсийн ахлах эдийн засагч асан Хуа Эрчэн, Азийн дэд бүтцийн банкны дэд ерөнхийлөгч бөгөөд санхүүгийн ахлах захирал Тиериу Дэ Лонгемар зэрэг Засгийн газрын албан тушаалтан, нэрт эрдэмтэн, банк санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгж, үндэстэн дамнасан компаний удирдах хариуцлагатай албан тушаалтнууд нарын 200 төлөөлөгч оролцов. Тэд "Юань" нь олон улсын валют болох хандлага түүнчлэн юаньтай холбоотой худалдаа, хөрөнгө оруулалт, үнэт цаасны талаар хэлэлцэв.

   Хурал "Юаний олон улсын валют болох явцыг шат дараалалтай урагшлуулъя" уриан дор зохиогдсон юм. Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Эммануэль:

- Юань олон улсын валютын сангийн тогтоосон зээлжих валют болсноор Хятадын эдийн засаг дэлхийн банк санхүүгийн системд нэгдэн орсон чухал бэлэг тэмдэг болсон юм. Хятад улсын дэлхийн худалдаан дахь статус тасралтгүй дээшилж, юанийг дэлхийн хэмжээнд ашиглах, мөн төлбөр тооцооны үүрэг илт дээшилж буйг харуулж байна. Түүнчлэн "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг ажиллуулсан нь дэлхийн эдийн засаг дахь Хятадын статусыг баталгаажуулж, хөрөнгө босголтын валют болох статусыг дээшлүүлсэн гэв.

Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн нарийн бичгийн дарга Вэй Жяньгүө: 

- Өдгөө юаний олон улсын валют болох явцыг түргэтгэх хамгийн боломжийн цаг үедээ байна. Ялангуяа "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад олон том төслийг хэрэгжүүлж байна. Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсны хувьд бэлтгэлээ сайтар хийх хэрэгтэй гэж хэлэв.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл