Энэ сарын 6-нд болсон “Хятад улсын Golf бөмбөгийн олимпийн багийг бүрдүүлэх ба Токио хотын олимпийн наадмын хурал” дээр Хятад улсын Golf-ийн нийгэмлэгийн тэргүүлэгч Жан Шяонин шинэ ээлжийн Хятад улсын Golf-ийн олимпийн багийн бүрэлдэхүүнийг зарлаж, мөн анхны ээлжийн 2020 оны Tокио олимпийн наадмын тамирчдын нэрсийг нийтэлсэн байна.
Үүнд, Rio олимпийн наадмын хүрэл медальт тамирчин Фэн Шаньшань, Rio олимпийн наадамд оролцсон тамирчин Ү Ашүнь, 2017 оны Английн нээлттэй тэмцээний 3-р байранд орсон тамирчин Ли Үтүн ба саяхан болсон Хятадын спортын наадмын багийн тэмцээнд тэргүүлсэн Лү Ваньяо нарын багтааж байгаа аж. Нарийвчлан тодруулбал:
Эрэгтэй баг:
Багийн дарга: Лян Вэньжүн
Гишүүн: Ү Ашүнь, Ли Үтүн, Яо Зэчэн, Жан Шиньжюнь, Лю Аньвэй, Жан Хүйлинь нийт 7 тамирчны бүрэлдэхүүнтэй бол
Эмэгтэй баг:
Багийн дарга: Фэн Шаньшань
Гишүүн: Динь Шихао, Лү Ваньяо, Яньчин, Фэн Симинь, Ши Литин, Жан Вэйвэй, Лю Юй, Лю Янь гэсэн нийт 9 тамирчны бүрэлдэхүүнтэй аж.
