
Форумд оролцсон Төрийн Зөвлөлийн хөгжил судалгааны төвийн дарга Ли Вэй хэлсэн үгэндээ: Эдийн засгаа өндөр чанартай хөгжүүлэх нь Хятадын хөгжлийн шинэ өөрчлөлтийн зайлашгүй шаардлага, мөн өнөөгийн болон хожмын хэсэг хугацаанд эдийн засгийн ажлаа төлөвлөх үндсэн чиглэл юм гэжээ. Тэрээр: 2018 онд эдийн засгийн эргэлт үргэлжлэн тогтвортой өсөж, ажлын байраар хангах, юмны үнэ, бодит үр ашиг зэрэг тогтвортой байдлаа хэвээр хадгалснаар, эдийн засгийн ажлын гол тал өндөр чанартай хөгжил тийш шилжихэд ашигтай нөхцөл бүрдүүлэх хандлагатай болсон гэжээ.
"Хятадын хөдөө тосгоныг сэргээн мандуулах стратегийн чухал тал, зам суваг"-ийн эргэн тойронд, Төвийн хөдөө аж ахуйн ажлыг удирдах хэсгийн дарга Хань Жюнь: Хөдөө тосгоныг сэргээн мандуулах стратеги хэрэгжүүлэхэд зангилаа хоёр үе шатыг сайтар биелүүлэх хэрэгтэй. Үүнд нэгд, мөнгө, газар шороо, хүн хүч зэрэг хүчин зүйлийн хангалтыг эрчимжүүлж, урт хугацааны турш хөдөө тосгоны олон төрлийн хүчин зүйл зөвхөн хот руу урсан орсноор, хөдөө тосгоны идэвх хөгжил ноцтой алдагдсан асуудлыг зохицуулна. Хоёрт, тогтолцооны чанартай хангалтыг эрчимжүүлж, өөрчлөлт шинэчлэлээр дамжин хот суурины боловсон хүчний эх баялаг хос чиглэлээр урсан ороход тулгарч буй тогтолцооны саадыг туйлбартай үгүй хийж, хөгжлийн хүчин зүйл хөдөө тосгонд очих тогтолцооны хязгаарлалыг чөлөөлж, хөдөө тосгоны эх баялагийн олон төрлийн хүчин зүйлийн идэвх чанарыг их хэмжээгээр дайчлах зэрэг болно гэжээ.
Энэ удаагийн форум нэг хоног хуралдаж, мөн "Шинэ эриний ногоон хөгжил хийгээд шинэ хэлбэрийн хотжилтын бүтээн байгуулалт" хэмээх салбар форум болов.
