solongonews
Дэлхийн цахим боловсролын чуулганы нээлтийн ёслолд Сүнь Чуньлань оролцов
2023-02-14 09:40
Дэлхийн цахим боловсролын чуулганы нээлтийн ёслолд Сүнь Чуньлань оролцон үг хэлжээ.

Дэлхийн цахим боловсролын чуулга уулзалт 02-р сарын 13-нд Бээжин хотноо нээгдэж, Төрийн зөвлөлийн дэд дарга Сүнь Чуньлань хуралд оролцон үг хэлэв.

Сүнь Чуньлань "Орчин үеийн мэдээллийн технологи нь боловсролын хөгжилд хувьсгалт нөлөө үзүүлж байна.Хятадын засгийн газар цахим боловсролыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Байнгын хүчин чармайлтаар Хятадын бүх бага, дунд сургуулиуд интернэтэд холбогдож, сургуулиудын 99.5 хувь нь мультимедиа анги танхимтай болж, ухаалаг боловсролын үндэсний олон нийтийн үйлчилгээний платформ бий болжээ. Дээд боловсролын салбарт 44.000 суурь боловсролын сургалтын эх үүсвэр, 6.757 мэргэжлийн боловсрол олгох сургалт, дээд боловсролын салбарт 27.000 өндөр чанартай МООК, туршилтын хичээлүүдийг нээж, боловсролын чанарын нөөцийг хамрах хүрээг өргөжүүлж, тэнцвэртэй хөгжлийг дэмжин, боловсролын тэгш байдлыг ахиулж, 290 сая сурагч оюутан хот, алслагдмал уулархаг бүсэд байгаагаас үл хамааран өндөр чанартай боловсрол эзэмших боломжтой болсон байна. Бүх шатны бүх төрлийн сургуулиуд цахим боловсролын хэрэглээг баяжуулж, дижитал технологи, уламжлалт боловсролын интеграцчилал, хөгжлийг дэмжин, боловсролын үзэл баримтлал, арга барил, хэлбэрийг шинээр бий болгож, дижитал технологийг боловсролд илүү ашиглах болгож, боловсролын мөн чанарт илүү сайн үйлчлэх боломжийг олгосоор байна" гэжээ.

Боловсролын шинэчлэл, инновацыг цахим эрин үеийн чиг хандлагатай уялдуулан дэмжих нь дэлхийн бүх улс орны өмнө тулгамдаж буй гол асуудал болов. Хятад улс цахим боловсролын салбарт олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсролын бодлого, цахим боловсролын стандартыг бэхжүүлэн, илүү чанартай дижитал боловсролын үйлчилгээ, бүтээгдэхүүн нэвтрүүлэх, цахим боловсролын засаглал, төрийн үйлчилгээний түвшнийг сайжруулахад бэлэн байна.Нээлттэй, нийтлэг, эрх тэгш, харилцан ашигтай, эрүүл, аюулгүй дэлхий нийтийн цахим боловсролын орчныг бүтээн байгуулахыг дэмжинэ. Ингэснээр цахим боловсролын ололт амжилт нь бүх улс орны илүү олон хүнд ашиг тусаа өгч, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийг дэмжин, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах үйлсэд илүү их хувь нэмэр оруулах болно гэж Сүнь Чуньлань онцлов.

"Цахим өөрчлөлт ба боловсролын ирээдүй" сэдвээр тус чуулганд 130 гаруй улс орон, бүс нутгийн төлөөлөл оролцсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл