solongonews
Улаансухай нуурын ус 15 жилд 3.6 тэрбум гаруй шоо метр болжээ
2021-09-13 16:22
Улаансухай нуурын ус 15 жилд 3.6 тэрбум гаруй шоо метр болжээ.

ӨМӨЗО-ы Усны Нөөцийн Газраас мэдээлснээр усны чанарыг иж бүрэн сайжруулахын тулд Өвөр Монгол өнгөрсөн 15 жилийн хугацаанд Улаансухай нуурт 3.648 тэрбум шоо метр экологийн ус нийлүүлсэн нь Хятадын Ханжөүгийн Шиху нуурын усны 260 тахин нөөцтэй тэнцэх юм.

ӨМӨЗО-ы Усны Нөөцийн Газрын дэд дарга Ли Бин хэлэхдээ "Өвөр Монгол гол мөрөн, экологийн эмзэг бүс нутгийн экологийн усыг дүүргэх ажлыг эрчимжүүлсэн бөгөөд 2007 оноос хойш Улаансухай нуурт экологийн усыг 3.648 тэрбум шоо метрээр дүүргэсэн" гэлээ.

Улаансухай нуур нь Баяннуур хотын Урадын өмнөд хошууны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд энэ нь Хатан голын голдирлыг өөрчилснөөс улбаатай нуур юм. Энэ нь дэлхийн цөл, хагас цөлийн бүсэд цөөн байх тал нутгийн нуур юм. Бас "Цагаан хэрмийн цаана байгаа гэрэлт сувд" хэмээн нэрлэдэг байна. Сүүлийн жилүүдэд байгалийн усан хангамж буурсан гэх мэт хүчин зүйлээс шалтгаалан Улаансухайн өөрийгөө цэвэршүүлэх ажиллагаа суларч, экологийн үйл ажиллагаа нь доройтжээ.

Усны нөөцийг солих, усны чанарыг сайжруулах зорилгоор Хятадын Усны Нөөцийн Яамны зөвшөөрлөөр Өвөр Монгол жил бүр Баяннуур хотын Дэнкөү шяний Саншэнгун усны хяналтын төслийг ашиглан Хатан голын үерийн ус болон усалгааны завсрын усыг экологийн нөхөн сэргээлтийн дагуу зохицуулж байна.

Мэдээллийн дагуу жил бүрийн хавар Хатан голын Баяннуур хэсэг нэрэхээр үерийн усыг Улаансухай уур залах нь Хатан голын даралтыг бууруулж, мөн Улаансухай нуурын усыг нэмэгдүүлэх зорилгодоо хүрч чадсан юм.

Экологийн усыг нөхөх ажлыг хэрэгжүүлэхдээ Өвөр Монгол нь үйлдвэрлэлийн цэгийн эх үүсвэрийн бохирдлоос зайлсхийж, хөдөө аж ахуйн гарал үүслийн бус эх үүсвэрийн бохирдлыг бууруулах, сүлжилдсэн усан зам барих, нуурын тунадсыг зайлуулах болон бусад дэмжих төслүүдийг хэрэгжүүлж, бүрэн арга хэмжээ авч нуурын усны чанарыг сайжруулж, дотоод эх үүсвэрийн засалтыг ахиулжээ.

Одоогийн байдлаар Улаансухай нуурын усны гадаргуу 293 хавтгай дөрвөлжин километрт тогтворжиж, усны чанар ерөнхийдөө сайжирч байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл