solongonews
Төрийн зөвлөлийн байнгын хурал болов
2018-03-29 10:37
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 03-р сарын 28-нд Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулжээ.

Хурлаар нэмүү өртгийн албан татварын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, зах зээлийн  гол цогцын татварын дарамтыг цаашид бууруулах, хөрөнгө босголтын үндэсний батлан  даатгах сан байгуулах, бичил аж ахуйн нэгж болон хөдөө аж ахуй, хөдөө тосгон,  тариачдын хөрөнгө босгоход хүндрэлтэй байгаа асуудлын тухай шийд гаргасан бөгөөд Төрийн зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн ахиц байдлын тухай хариу мэдүүлэлтийг  сонсож, “Төрийн зөвлөлийн ажлын дүрэмзасвар оруулсан төсөл”-ийг баталсан  байна.

Хурлаар, өнгөрсөн таван жилд эрхлэлтийн татварыг нэмүү өртгийн  албан татвар болгох замаар 2 их наяд 100 тэрбум юанийн татварын хөнгөлөлт үзүүлсэн. Намын төв хороо, Төрийн зөвлөлийн байршуулалтын дагуу, татварын тогтолцоог улам боловсронгуй болгож, аж үйлдвэрийн салбар, бичил, жижиг аж ахуйн нэгж зэрэг эдийн засгийн цогцуудын хөгжлийг дэмжиж, зах зээлийн гол цогцын  дарамтыг хөнгөлөхийн тулд 2018 оны 05-р сарын 1-нээс эхлэн аж үйлдвэрийн салбар  зэрэг ажил төрлийн салбаруудын нэмүү өртгийн татварын хэмжээг 17 хувь байсныг 16  хувь болгон бууруулж, зам тээвэр, барилга байгууламж, мэдээлэл холбооны дэд  бүтцийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс татах нэмүү өртгийн албан татварыг 11 хувиас 10 хувь болгон буруулж, бүтэн жилд 240 тэрбум шахам юанийн  татвараас чөлөөлнө гэжээ. 

Хурлаар баталсан “Төрийн зөвлөлийн ажлын дүрэм засвар оруулсан төсөл”-ийг Төрийн зөвлөлийн анхдугаар бүгд хурлаар хянан  хэлэлцүүлэхээр шийджээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл