solongonews
СЕХ: Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөх тухай тогтоол гаргалаа
2017-07-09 10:31
СЕХ: Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөх тухай тогтоол гаргалаа.

Сонгуулийн ерөнхий хорооны өнөө өглөө 09.00 цагт хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа. Хуралдаанаараа хоёр тогтоол гаргасэн гэж СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн мэдээлэв.
Нэгдүгээрт, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баталлаа. Хоёр дахь санал хураалтад саналаа  өгсөн 1.207.787 сонгогчоос:

М.Энхболд- 497.067 буюу нийт сонгогчийн -41.16 хувь нь
Х.Баттулга- 611.226 буюу нийт сонгогчийн -50.61 хувийн санал авсныг баталсугай гэсэн тогтоол гаргалаа.

Сонгогчийн нэрийн жагсаалтад 1.990.797 иргэний нэр байснаас ирц-60.67 хувьтай гарсан байна.
Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-д өргөн мэдүүлэх тогтоол гаргалаа. СЕХ тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэв.

СЕХ уг тогтоолын төслийг өнөөдөр 10.00 цагт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэх юм байна.

Найруулагч: B.Tuya
Эх сурвалж : http://news.gogo.mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл