solongonews
XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган хаалт болж, Ли Кэчян хэвлэлийнхэнтэй уулзна
2017-03-14 23:33
XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган 3-р сарын 15-ны үдээс өмнө Ардын Их Хурлын танхимд хаалт болох болно. Хаалтаар Засгийн газрын ажлын тайланд шийдвэр гаргана. Үүнд, 2016 оны үндэстний эдийн засаг ба нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал болон 2017 оны үндэстний эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, 2016 оны төв ба бүс нутгийн төсвийн хэ

        XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган 3-р сарын 15-ны үдээс өмнө  Ардын Их Хурлын танхимд хаалт болох болно. Хаалтаар Засгийн газрын ажлын тайланд шийдвэр гаргана. Үүнд, 2016 оны үндэстний эдийн засаг ба нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал болон 2017 оны үндэстний эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, 2016 оны төв ба бүс нутгийн төсвийн хэрэгжилтийн байдал, 2017 оны төв ба бүс нутгийн төсвийн төлөвлөгөө, БХАТИХ-ын байнгын хурлын ажлын тайлан, Ардын дээд шүүхийн ажлын тайлан, Ардын дээд Прокурорын ажлын тайлан зэрэг 6 талын шийдвэрийн төсөл гаргах юм байна. Үүний зэрэгцээ БНХАУ-ын Иргэний хууль төслийг ерөнхий зарчимийн төсөл, 13-р сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын нэрс болон сонгуулийн шийдвэрийн төсөл, Хонконгийн тусгай захиргааны бүс болон Аомэний тусгай захиргааны бүсийн 13-р сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчийн шийдвэрийн төсөл, Шү Шяньмин 12-р сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн байнгын хорооны гишүүний албан тушаалаасаа огцрох саналыг хүлээн авах шийдвэрийн төслийг батлах болно.

Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл