26-нд ДЭМБ-ын мэргэжилтэн хэлэхдээ, Хятадын Үндэсний эм үйлдвэрлэгч корпорац болон Хятад улсын Кэшин компани судлан бүтээсэн хоёр төрлийн “КОВИД-19”-ийн эсрэг вакцины холбогдох өгөгдлөө ДЭМБ-д тушаасан бөгөөд үүнийг ДЭМБ-ын онцгой байдалд хэрэглэх нэрсийн жагсаалтад үнэлгээ гаргахад ашиглах юм. Үүнийг тус байгууллага сайшааж байна гэжээ.
ДЭМБ-ын Дархлаа, вакцин, биологийн бүтээгдэхүүний дарга Катарин О'Брайен мөн өдөр сурвалжлагчид хэлэхдээ: Хятад улсын “КОВИД-19”-ийн эсрэг вакцины өгөгдөл тус байгууллагын бодлогын үнэлгээнд хэр тэнцэхийг ДЭМБ хүсэж байна. ДЭМБ-ын вакцины хяналтын салбарын онцгой байдалд хэрэглэх нэрсийн жагсаалтын үнэлгээтэй арай өөр, бодлогын үнэлгээг ДЭМБ-ын дархлааны үйл хэрэг хариуцсан стратегийн зөвлөгөө өгөх мэргэжилтний хэсэг бие даан гаргадаг бөгөөд холбогдох вакциныг хэрхэн хэрэглэх талаар санаачилга дэвшүүлдэг. Үүнээс өмнө тус мэргэжилтний хэсэг Pfizer компани, Moderna компанийн вакцинд бодлогын үнэлгээ хийж, хэрэглэх санаачилга гаргасан гэв.
ДЭМБ-ын сүүлийн үеийн баримт бичгээс үзэхэд, Хятадын Үндэсний эм үйлдвэрлэгч корпорацын вакцинд ДЭМБ-ын онцгой байдалд хэрэглэх нэрсийн жагсаалтын үнэлгээ хийх шатандаа байна. Кэшин компани 01-р сарын дунд үеэр вакцины үнэлгээний тоон өгөгдлийг тушаасан бөгөөд энэ сарын сүүлчээр илүү олон баримт бичгийг өргөн барих төлөвтэй байгаа юм. Энэ хоёр төрлийн вакцины эцсийн үнэлгээний үр дүнг хамгийн эртдээ 03-р сард нийтлэх төлөвтэй байна.
