БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн салбарын олон улсын семинар болов
2017-08-26 22:21
БРИКС-ийн таван орныг оролцуулсан олон улсын 80 гаруй эрдэмтэн судлаач 8 дугаар сарын 26-ны өдөр Хятадын Шямэнь хотод болсон “2017 оны Хятадын суртал ухуулах, хэвлэл мэдээллийн форум, БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн салбарын олон улсын семинар”-т оролцож, БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн судалгаа, хөгжил зэрэг асуудлаар санал солилцжээ.

Хятадын Шямэнь Их Сургуулийн дэд захирал Жань Шиньли, Хятадын Хэвлэл Мэдээллийн Их Сургуулийн захирал Хү Жэнрүн нар Хятад, Орос, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг БРИКС-ийн орнуудын эрдэм судлаачид, Финланд, Их Британи, Австрали, Турк, Швейцари зэрэг орны эрдэм шинжилгээний салбарын мэргэжилтнүүд арга хэмжээнд оролцож, “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын нөхцөлд БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн салбарын хөгжил, олон улсын хэвлэл мэдээллийн хэтийн төлөв зэрэг анхаарал татсан асуудлыг хөндсөн байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
