solongonews
Охид минь уншаарай #3
2015-12-28 18:21
Хэн чиний жинхэнэ найз вэ? Бүдрэхэд чинь өргөөд босгох баяр хөөрөөр дүүрэн байхад жаргалыг чинь хуваалцах хүн хэн бэ? Би нэг найзтай байсан юм.
Түүнтэй 3 жилийн өмнө танилцаж билээ. Анх танилцахад их л даруухан юм шиг мөртлөө надтай яг л адилхан нэгэн. Яагаад ч юм түүнтэй их хурдан дотонсож найзууд болсон болох болохдоо дэндүү сайн найзууд болсон. Нэгнээсээ нуух нууц бидэнд огтхон ч байхгүй хамтдаа уйлж хамтдаа инээж хамтдаа хоол хийж хамтдаа гэр цэвэрлэж хамтдаа зугаалж дэлгүүр хэсч бүх л зүйлийг хамтдаа хийдэг байлаа. Амьдралын минь нэгээхэн хэсэг ирээдүйг минь бичилцэх хүмүүсийн нэг гэж боддог байсан. 
 
Цаг хугацаа өнгөрсөөр бидний хооронд их л зүйл болдог байлаа үхмээр санагдах үеүүд олон ч бид хамтдаа давж гарсан харааж ерөөгөөд муудалцсан ч маргааш нь уучлаарай гээд л инээгээд бие биенийгээ тэвэрдэг  дутуугаа нөхөж хэцүү зүйлд бие биендээ тусалдаг тийм л сайхан найзууд байлаа. 2014 оны сүүлчээр бидний харьцаа тогтворгүйжсэн муудалцаагүй атлаа хөндийрч эхэлсэн. Уулзалгүй их удаж байна.
 
Уулзалгүй удсан болохоор харьцаагүй болж байгаа. Магадгүй түүнд надаас илүү найз , найз залуу  байдаг болсон байх.  Уулзалгүй удаан байхад бидний харьцаа ингэж муудаж байхыг харахад бид жинхэнэ найзууд мөн байсан болов уу? Ямарч ч үед нэгнээ орхиж явахгүй гэж амалдаг байсан амлалтууд ирээдүйд хийж бүтээнэ гэж боддог байсан зүйлс бүх сэтгэл хөдлөлөөр ярилцдаг байсан зүйлс байсан ч юм шиг...
 
Ингэж явсаар харьцаагүй болсон ч сайхан найзууд байсан өмнөх үеэ бодон түүнд би муу санахгүй ээ. Харин ч надаас илүү сайн найзтай учирсанд нь баяр хүргээд ирээдүйд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүснэ. Миний буруу ч бас бий. Магадгүй миний ямар нэгэн зүйл илүү эсвэл дутуу байсан болоод л намайг өөр нэгнээр сольсон байх. Та бүхэнд ч гэсэн хэлэхэд чамаас харьцаагаа тасалсан нэгнийг битгий буруутгаж харааж зүхээрэй. Чамайг орхин явсанд чи ч гэсэн буруутай.
 
Өөрийн толгой дээрх тэмээг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харж болохгүй шүү. Дахин олдохгүй заяаны хань гэж байдагта адил амьдрал чинь хань болох тоотой хэдэн найз байдаг юм. Тэднийгээ алдаж болохгүй шүү.  Намайг орхин явсан найз минь ирээдүйд аз жаргалаар дүүрэн сайхан амьдраарай. Чи миний дэргэд байхгүй ч үргэлж миний сэтгэлд НАЙЗ гэсэн тодотголтойгоор байх юм шүү. 
 
Нийтлэгч: Гоо
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл