БНХАУ-ын дарга Ши Жиньпин сүүлийн өдрүүдэд Индонезын баруун нутгийн Сунда хоолойд болсон цунамигийн гамшгийн талаар Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодод цахилгаан илгээж, эмгэнэл илэрхийлсэн байна. Ши Жиньпин дарга захидалдаа:
- Индонезийн Сунда хоолойд цунамигийн гамшиг болж, их хэмжээний хохирол учирсан гэх эмгэнэлтэй мэдээг дууллаа. Миний бие Хятадын Засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн өөрийн зүгээсээ танд, мөн танаар дамжуулан хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлье.
Индонез бол Хятадын нөхөрсөг хөрш юм. Индонезийн ард иргэдэд гамшиг учирснаар бид бүгд адилхан сэтгэл зовж байна. Та болон таны улсын Засгийн газрын хүчирхэг удирдлага дор Индонезийн ард түмэн хүндрэл бэрхшээлийг даван туулж, эрт нэгэн өдөр гэр нутгаа сэргээн босгох болно гэдэгт итгэж байна гэжээ.
