Хятадын сангийн яам Хэнань мужид үерээс сэргийлэн гамшгаас аврах дэмжлэг 100 сая юань буулгав
2021-07-22 11:02
Хятадын сангийн яам Хэнань мужид үерээс сэргийлэн гамшгаас аврах дэмжлэг болгож 100 сая юань буулгав
Хятадын сангийн яам Хэнань мужид болсон онц их үерийн гамшигт зориулан 07 дугаар сарын 21-ний өдөр онцгой яаралтайгаар 100 сая юанийг үерээс сэргийлэн гамшгаас аврах тусгай дэмжлэгийн мөнгө буулгалаа.
Үүнд: 60 сая юань нь Төв засгийн газраас байгалийн гамшгаас аврах ажилд дэмжлэг үзүүлэх мөнгө байж, гамшигт өртсөн орны олон түмнийг усжуулалтын аврах ажилд ашиглана. Төв засгийн газрын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, усжуулалтын гамшгаас аврах 40 сая юанийг гамшгийн дараа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн сэргэлт болон усжуулалтын Инженерийн байгууламжийг засах зэрэг ажилд ашиглах болно.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
