2020 он нь Хятад улсын ядуурлаас гаргах хичээл тэмцлийн шувтаргын жил юм. Хэдийгээр шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлын нөлөөнд өртсөн боловч Хятад улс нэг талаар тахлыг тогтоон барих, сэргийлэх ажлыг чухалчилж, нөгөө талаар ядуурлаас гаргах ажлын төлөө хичээн чармайж, Хятадын үндэстнүүд, түүнчлэн нийт хүн төрөлхтөнд бүгдэд нь чухал ач холбогдолтой энэ ажил үйлсийг уулын ёсоор гуйвшгүй ахиулж, чармайн биелүүлж байна. Энэ талаар Германы нэр нөлөө бүхий хөрөнгө оруулагч Петер Юнгений үзэж байгаагаар, Хятад улс дэлхийн ядуурлыг бууруулах үйлст асар их хувь нэмэр оруулж, маш олон хөгжиж буй орнуудад суралцууштай туршлага хангав гэжээ. Тэрбээр тахлын эсрэг тэмцсэний дараах Хятадын эдийн засгийн чиг хандлагад өөдрөг байр суурьтай байгаа бөгөөд Герман, Хятад нягт хамтран ажиллахаар дамжин хамтаар урагш дэвшинэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Германы Юнгген консорциумын дарга Петер Юнген сурвалжлагчид хэлэхдээ, тэрбээр хамгийн анх дээр зууны 70-аад оны эхээр Хятад улсад очиж байсан, хожим нь Хятад, Германы хооронд жил бүр олон удаа ирж очиж байсан тул тэрбээр Хятад улсын хөгжил дэвшлийн талаар маш олныг таньж мэдсэн юм гэжээ.
“50 жилийн өмнө гэхэд хүн нэгбүрийн тэгшитгэсэн ДНБ зөвхөн 100 гаруйхан ам.доллар байсан, өдгөө харин 10 мянган ам.долллароос давав. Хятад улсын олсон ололт амжилт хүмүүсийг гайхшруулмаар юм. Түүнчлэн би энэ үйл явцыг нүдээр харсан азтай хүн юм. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн том цар хэмжээтэй, үр бүтэмж хамгийн илэрхий ядуурлын эсрэг энэ хичээл тэмцэл, 800 сая гаруй Хятадын хүн ам ядуурлаас гарсныг нүдээр харсан юм.”
2015 онд НҮБ ядуурлыг бууруулах зорилт бүхий 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтыг дурдав. Петер Юнгений үзэж байгаагаар, Хятад улсын ядуурлыг бууруулах салбарт олсон ололт амжилт нь олон улсын ядуурлыг бууруулах үйлс, олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд асар их бодит хувь нэмэр оруулсан төдийгүй, бусад орнууд ядуурлаас гарахад нандин туршлага болов гэжээ.
“Хятад улсын ядуурлыг бууруулсан үр бүтэмж нь тоо томшгүй хөгжиж буй орнуудад эрмэлзэл найдвар олгосон юм. Хятад улс нээлттэй хөгжихийг хэлбэрэлтэй баримталж буй нь өдийчинээ амжилтад хүргэсэн юм. Хятад улс нээлттэй байлгахыг хүчтэй ахиулж, даяаршлыг эрхэмлэн, олон улсын худалдаанд нэгдсэн нь ядуу хүн ам ядуурлаас гарч чинээл болох чадварыг нь нэмэгдүүлсэн юм” гэжээ.
Петер Юнген хэлэхдээ, энэ үйл явцад Хятад улс зах зээлд түшиглэсэн эдийн засгаар ядуурлыг бууруулах үйлсийг ахиулах хөгжлийн үзэл ойлголтыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, анх эхлээд бизнес эрхэлж буй компаниудыг онцгойлон чухалчилсан юм гэжээ. Тэрбээр хэлэхдээ:
“Хятад улс сүүлийн жилүүдэд оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар ихээхэн ахиц хийв. Нэг талаар, шинийг бүтээх нь эдийн засгийн хөгжил дэвшилд ундарч дуусашгүй хөдөлгөх хүч олгож, ард олны амьжиргааны түвшнийг сайжруулахыг таньж мэдсэн юм. Нөгөө талаар, шинэ байгуулагдсан компаниуд улс орны хөгжилд маш чухал гэдгийг таньж мэдсэн юм. Өнгөрсөн жил Хятад улсын хөгжлийн дээд хэмжээний форумын жил тутмын хуралд оролцохдоо би тэр үед Хятад улсад дунджаар өдөр бүр 18 мянган компани шинээр бий болох буюу бүртгүүлдэг гэж сонссон, эдгээр тоо баримт нь дэлхийн хэмжээн авч хэлсэн ч ховорхон юм” гэжээ.
Шинэ коронавирусний тахлын дараах Хятад улсын эдийн засгийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагад Петер Юнген өөдрөг, итгэлтэй байр суурьтай байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс цаашид ч нээлттэй байлгаж, шинэ бүтээмжийг баримталбал 2020 оны эхний зуун жилийн тэмцлийн зорилтоо лавтай биелүүлж чадах юм гэжээ.
