solongonews
“Хоёр чуулган”-ы хэвлэл мэдээллийн төв анх удаагаа 5G сүлжээг ашиглана
2019-02-27 21:15
2019 оны бүх Хятадын “Хоёр чуулган”-ы хэвлэл мэдээллийн төв анх удаагаа 5G сүлжээг ашиглана.

ХКН-ын XIII сонгуулийн АТИХ-ын Ⅱ чуулган болон бүх Хятадын УТЗЗ-ний XIII удаагийн Ⅱ чуулган 2019 оны 03-р сарын 05-ны өдөр болон 03-р сарын 03-ны өдөр Бээжин хотноо нээлтээ хийнэ.

Бээжингийн Мэйдияа төвийн хоёр чуулганы хэвлэл мэдээллийн төв өнөөдөр буюу 02-р сарын 27-нд албан ёсоор ажлаа эхлүүллээ.

“Хоёр чуулган”-ы хэвлэл мэдээллийн төв нь улсын дотоодын сурвалжлагчдын хэсэг, Хонконг Макаогийн, Тайваны сурвалжлагчдын хэсэг болон гадаад улсын сурвалжлагчдын хэсгээс бүрдэх бөгөөд дотоод гадаадын сурвалжлагчдад үйлчлэх болно.

Хятадын гадаад дотоодын сурвалжлагчид “Хоёр чуулган”-ы үеэр амжилттай сурвалжилга бэлдэж, найруулан нийтлэх, эх бичиг явуулах үүргийг биелүүлэхэд баталгаа болох үүднээс тус хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл холбоо интернэт сүлжээний үйлчилгээний өрөөг гарган, анх удаагаа 5G интернэт сүлжээний үйлчилгээг нэвтрүүлэх байгаа юм байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл