Сүүлийн өдрүүдэд "Мэн Хуа лү" ( 梦华录)хэмээх Хятадын эртний өмсгөл хувцастай цуврал жүжиг үзэгчдийн таашаалд хүрсэн байна. Жүжгийн эхлэл ба зурагт хуудасны гарчиг дээр бичигдсэн "Дү" (录) гэх үсгийн дээд хэсэгт нэмэлт мөр татсанаас ширүүхэн хэлэлцүүлэг өрнүүлж, хүмүүс үг үсгийн алдаатай эсэхэд анхаарлаа хандуулав. Энэхүү хэлэлцүүлгээс хүмүүс хятад үсгийн стандарт бичгийн тал дээр түлхүү анхаарах боллоо.
Хятад үсгийн хувьсал, хөгжлийг дагаад стандарт бичиг эмхлэгддэг
Бээжингийн Хятад-Гадаад соёлын солилцооны судалгааны баазын орлогч дарга Мэн Дэхун:
- Хятад үсгийн түүхийг эмхлэснээр хятад үсгийг ангилж, стандартчилах нь объектив хэрэгцээ болсон. Энэ нь хятад үсгийн хөгжлийн хувьсалтай холбоотой гэдгийг ойлгож болно.
Хятад үсгүүд нь дүрс бичгийн тогтолцооны үсэг учраас зураг дүрсээр гол болгож байсан үе шатнаас ээдрээтэй дүрс үсгийн үе шатанд орсон ч хэлбэр бүтэц нь маш их хувьсах шинж чанартай болсон гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Хятад үсгийн нэг үсгийн полиморфизм нь үсэг ба үгсийн хоорондын зохицолцоог тасалдуулж, хятад үсгээр хятад хэлийг дэмдэглэх хүчин төгөлдөр байдалд нөлөөлөн, хүмүүсийн хятад үсэг суралцах, хэрэглэхэд нь дарамтыг нэмэгдүүлж байгаа учир эмхлэж стандартчилах хэрэгтэй.
Дижталжсанаас хятад үсгийн фонтууд олон хэлбэртэй болж, “Уран сайхны фонт” нь хятад үсгийг бүдүүлэг, яаруу байдлаар дүрсийг хувиргаасан нь хятад үсгийн бичлэгийг стандартчилахад нөлөөлөөд дуусашгүй. Мөн хятад үсгийн соёлын утга агуулга ба гоо сайхны таашаалыг алдуулж, Хятадын маш сайн уламжлалт соёлын өв залгамжлал, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
2022 оны 01-р сард Төвийн Суртал ухуулгын газрын Хэвлэлийн товчооноос зохион байгуулсан Хятад хэлний үсгийн хэрэглээг стандартчилах сэдэвт симпозиумд оролцогчид хятад үсгийн хэрэглээний дүрэм, стандартчилал, мэдээлэлжүүлэлтийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж хэлэв.
Хятадын дүрийн музейн эрдмийн хорооны гишүүн, Бээжингийн олон улсын судлалын их сургуулийн профессор Чан Яаохуа:
- Мэдээллийн эрин үе нь хятад үсэг бичлэгт нөлөөлж, хятад үсгийн экологийн орчин өөрчлөгдөж байгаа ч үг үсгийг хүндэтгэх хэрэгтэй. Хятад үсгийн стандарт бичгийг хадгалах нь соёлын язгуурыг хадгалах явдал юм.
Хятад үсгийн хэрэглээг стандартчилахад бүх нийгмийн хамтын хүчин чармайлт хэрэгтэй
Хятад үсэг бол Хятадын маш сайн уламжлалт соёлын чухал дамжуулагч бөгөөд стандартчилагдсан хятад үсгийг хууль эрх зүйн болон үйл ажиллагааны тодорхой түвшинд хэрэгжүүлэх нь зөвшилцөл болох юм.
2000 оны 10-р сард батлагдсан “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын стандарт хэлний тухай хууль"-иар “Хятад үсгийг стандартчилах"-ыг анх удаа эрх зүйн ойлголт болгожээ. Тус хуульд “Улсаас Хятадын нийтлэг аялгууг сурталчилж, стандартчилсан хятад үсгийг хэрэгжүүлнэ” гэж тодорхой заасан байна.
2013 онд "Хятад хэлний нийтлэг жишиг жагсаалт"-ыг нийтэлсэн нь "Хятад үсгийг стандартчилах" гэсэн хуулийн үзэл баримтлалыг ажил хэрэг болгож, хүснэгтэд жагсаасан 8105 хятад үсэг нь төрөөс тогтоосон ерөнхий стандарт хятад үсгүүд болохыг тодорхой мэдээлэв.
2022 оны 02-р сард Хятадын Хэвлэлийн хобоо, Хятадын сонин мэдээллийн холбоо зэрэг 11 холбоо хамтран "Хятад үсгийн хэрэглээг стандартчилах санаачилга" гаргажээ. “Санаачлага”-д, Хятад үсэг бол Хятадын соёл иргэншлийг өвлөн үлдээх чухал дамжуулагч бөгөөд Хятадын соёлын үндэс, Хятадын шилдэг уламжлалт соёлын бэлгэдэл болно гэж дурдав. Хятад үсгийн хэрэглээг стандартчилж, хятад үсгийн гоо сайхныг илэрхийлэхэд бүх нийгмийн хамтын хүчин чармайлт хэрэгтэй.
Хятад үсгийг бичихдээ стандартчилал болон гоо зүйн аль алиныг нь харгалзан үзэх шаардлагатай
Хятад үсгийн хэрэглээг стандартчилна гэдэг нь хятад бичээсийн өвөрмөц шинжийг үгүйсгэнэ гэсэн үг биш, харин хятад үсгийг бичихдээ стандартчилал ба гоо зүйн аль алиныг нь харгалзан үзэх шаардлагатай юм.
Мэн Дэхун:
- Мэдээ нийтлэх, хэвлэл, кино телевизийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үзэсгэлэнгийн сурталчилгаа зэрэг олон нийтийн газарт стандартчилагдсан хятад үсгийг хэрэглэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч хятад үсгээр бичих нь өвөрмөц шинж чанартай байдаг бөгөөд нийтийн бус хэрэглээний талбарт стандартчилах үндэслэлээр өвөрмөц бичгийг хүндэтгэх нь зүйтэй гэж үзэж байна.
Өвөрмөц бичгийн тухай ярихад гол яригдах зүйл бол глиф дээр хятад үсэг бичих урлагийн нөлөө болох юм. Энэ талаар Чан Яаохуа:
- Өдөр тутмын үг хэллэг, уран бүтээлийн хэрэглээ нь өөр өөр байдаг. Уран бичлэг бүтээх нь "төвөгтэй зүйлийг арилгах", "сийргийг нөхөх" боломж олгож, уран бичээч нь зөвхөн харилцаа холбоо тогтоох бус " утга агуулгатай хэлбэрийг бий болгох" зорилготой юм. Гэхдээ энэ бол норм биш харин хувилбар болно. Хэдийгээр энэ нь хувилбар байсан ч бас ёс заншилтай байдаг, уран бичээчдийн бүтээл ч түр зуурын, дур зоргоороо, санамсаргүй байдалд бүтээсэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Мэдээлэлжүүлэлт, сүлжээний эрин үед орсноор компьютерийн хятад үсгийн фонтууд нь хэвлэл, кино, телевиз, интернет зэрэг олон нийтэд зориулагдсан салбарт өргөн хэрэглэгдэж, байгуулаг нэгж, хувь хүмүүсийн үгийн хэрэглээний олон талт ба өвөрмөц шинжийн хэрэгцээг нэн сайн хангаж чадав. Гэсэн хэдий ч үсгийн фонтыг зохисгүй ашиглах, жигд бус бичих зэрэг хүндрэлүүд байдаг. Зарим фонтууд нь бичих хэм хэмжээ, бичих арга техник, соёлын утга санаа, дүрүүдийн гоо зүйн шинж чанарыг үл тоомсорлож байгаа үзэгдэлтэй. Үүнтэй холбогдуулан холбогдох мэргэжилтнүүд фонт зохион бүтээгчид болон холбогдох аж ахуйн нэгжүүдийг чанд хянах ухамсрыг бэхжүүлж, гоо зүйн түвшинг дээшлүүлэхийг уриалж байна.
Стандартчилсан бичгээс Хятадын соёлыг ойлгоно
Олон улсын хятад хэлний сургаалтад хятад үсгийг стандартчилан бичих нь онцгой чухал юм.
Шанхайн олон улсын судлалын их сургуулийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн хятад хэлний багш Пэн Ин олон улсын хятад хэл заах чиглэлээр олон жил ажилласан туршлагатай. Тэрээр :
- Гадаад оюутнуудад хятад хэл заах нь хятад үсэг заахтай салшгүй холбоотой. Хятад үсэг заах үндсэн суурь нь бичгийг стандартчилах явдал юм. Миний багшилдаг гадаад оюутнуудын олонх нь хятад хэлийг сонирхож, хятад үсэг сурах дуртай байдаг. Тиймээс гадаад оюутнуудад зөв бичихийг зааж сургах нь хятад үсгийн гоо сайхныг харуулах үндсэн арга юм. Бичлэгийг стандартчилснаар л оюутнууд хятад үсгийн бүтэц, зохион байгуулалт, зураасны гоо сайхныг үнэлж чадах юм. Хятад үсэг бол Хятадын соёл, мэргэн ухааны талсжилт бөгөөд зөвхөн стандарт бичгийг эзэмшсэнээр гадаад оюутнууд хятад үсгийн соёлын мэдээллийг ойлгож чадна.
Дэлхийн соёл иргэншлийн хөгжлийн түүхэнд хятад үсэг нь дүрс, аялгуу, утга гурвыг нэг дор багтаасан бичвэрийн системийн хувьд соёлын баялаг утга санааг агуулсан, өргөн хүрээтэй нөлөө үзүүлдэг юм. Гадаад оюутнуудад стандарт бичгээс хятад үсгээр дамжсан Хятад соёлыг хэрхэн мэдрүүлэх вэ гэдэг нь олон улсын хятад хэлний багш нарт тулгардаг бэрхшээлүүдийн нэг болно.
Пэн Ин тодорхой сургалтын түвшингээс санал болгосноор:
- Шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжлийн нөхцөлд гадаад оюутнуудад хятад үсгийн стандартчилсан бичгийг хэрэгжүүлэх боломжийг олгохын тулд багшийн сургалтаас гадна хятад үсгийн программ хангамжийг сургалтын үйл явцад ашиглаж болно. Хятад үсгийн хэлбэр, зураас, зураасын дарааллыг оюутнуудад гурван хэмжээст байдлаар харуулахаар оюутнууд хятад үсгийн бүтэц, бичих дүрмийг илүү ойлгож, улмаар хятад үсгийн соёлын хуримтлал, Хятад хүмүүсийн сэтгэлгээ ба үзэл баримтлалыг ойлгож, мэдрэх боломжтой болно.
