
Өвөр Монголын Эрээн хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн газраас 08 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэхдээ Эрээн хот 27 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор Эрээн хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн үйл ажиллагааны байрыг тохижуулсан.
Эрээн хот нь Хятад улсын хойд хэсэгт оршдог бөгөөд Хятад, Монголын хамгийн том боомтын хот. Эрээн хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн үйл ажиллагааны байрны барилгын ажил цэгцтэй, тогтвортой явагдаж байгаа бөгөөд оны эцэс гэхэд хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна.
Эрээн хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн барилгын ажилд нийт 27 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийгдэж, барилгын талбай нь 2200 метр квадратыг эзэлж байна.
Төслийн барилгад усны чанар, сүрьеэ, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, бруцеллёз, томуу зэрэг өвчний шинжилгээний лаборатори, оффис, материал хадгалах өрөө багтаж байгаа юм.
