solongonews
Ван И Италийн гадаад хэргийн сайд Тажанитай утсаар ярив
2022-11-22 11:06
Ван И Италийн гадаад хэргийн сайд Тажанитай утсаар ярив.

   Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 11-р сарын 21-нд Италийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Тажанитай утсаар ярив.

 Ван И хэлэхдээ “Хятадын тал Италийн талтай хамтаар хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, Хятад, Италийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй ахиулан, шинэ агуулга оруулахад бэлэн байна. Хятадын Европын талаарх бодлого тогтвортой хэвээр байгаа бөгөөд Хятад, Европын холбооны харилцаа гуравдагч этгээдэд чиглээгүй мөртөө захирагдахгүй. Европын олон салбарын найз нөхөд Хятадад ирж бодит байдлыг ойлгон, Хятадын хөгжил дэвшлийг мэдрэхийг урьж байна. Итали улс Хятад-ЕХ-ны солилцоонд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна” гэв.

 Тажани хэлэхдээ “Италийн тал Хятадын талтай хамтаар чармайж, эдийн засаг худалдааны салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөн, Европын холбоо, Хятадын харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл