solongonews
Монгол уран бичлэгийн урлагийн шидийг гайхуулсан үзэсгэлэн
2019-07-26 16:49
Монгол уран бичлэгийн урлагийн шидийг гайхуулсан үзэсгэлэн дэлгэгдэв.

Өвөр Монголын Улаанхад хотын Дабань суурингийн Монгол Туршилтын бага сургуулийн Цэцэнтуяа багш болон түүний удирдан жолоодсон сурагчдын уран бичлэгийн үзэсгэлэн Дабань суурингийн Монгол үндэстний дунд сургууль дээр 07р сарын 21-ний өдөр дэлгэгджээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд Цэцэнтуяа багш болон түүний удирдан жолоодсон сурагчдын 100 гаруй уран бичлэгийг дэлгэн үзүүлсэн нь үзэгч сонирхогчдын таашаалд хүрсэн байна. Ийнхүү Монгол уран бичлэгээ үндэстний соёлын нэгэн сайхан чимэг болгон цацруулж, өнөр Монголынхоо үр хүүхдийн ур чадварыг олон түмэндээ гайхуулжээ. 

Цэцэнтуяа багш анх монгол уран бичлэгийг зааж байсан бол 2014 оны 09-р сараас хичээлээс гадуурх үйл ажиллагааны анги нээж, уран бичлэгийн хичээл орж, анги бүрээс уран бичлэгт дур сонирхолтой хүүхдийг сонгон монгол төв бичлэг, гүйлгэн бичлэг, зураасны урлал, зураг дизайн төлөвлөгөөний урлагийг заасан байна. Тэрээр 200 гаруй сурагчийг хүмүүжүүлжээ. Зааж сургасан сурагчид нь Улаанхад хот ба Баарин баруун хошууны урлагийн найр, тус хошууны уран бичлэгийн уралдаан зэрэг олон уралдаан тэмцээнд тэргүүлж байсан бөгөөд хэсэг сурагчдын уран бүтээл нь Шанхай, Бээжин, Монгол Улс, БНСУ, ОХУ-ын БНБурУ-д дэлгэгдэж байжээ. 

 Цэцэнтуяа багш 2006 онд Улаанхад хотын монгол уран бичлэгийн анхдугаар уралдааны хоёрдугаар байр, 2010 онд “Сайхан Хан-Уул” цомын нэрэмжит Хятад улсын монгол уран бичлэгийн уралдааны хоёрдугаар байр, найман муж орны “Эх хэл” монгол уран бичлэгийн уралдааны нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар байрын шагналыг хүртэж, ӨМӨЗО ба Улаанхад хотоос олгосон “Шилдэг удирдан жолоодогч”-ын шагналаар энгэрээ мялаалгасан юм.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл