solongonews
Шинэ үеийн залуучуудын дуун
2021-11-15 13:38
Шинэ үеийн залуучуудын дуун

“Долоон сарын 01-ний медаль”-ийн эзэн Хуан Вэньшю гал залуу 30 насандаа зол бусаар энджээ. Тэр бол Гуаншы мужийн Байсэ хотын Лэей шяний Шиньхуа суурингийн Байни тосгоны намын нарийн бичгийн дарга. 2019 оны 06-р сарын 16-ны өдөр тэрээр Байсэ хотоос Байни тосгонд ирэх замдаа гэнэтийн гамшигт дайрагджээ. 

Хуан Вэньшю Бээжингийн Багшийн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалж, их хотод ажиллаж хөл тогтох боломж их байсан ч их хотод үлдээгүй. Харин нутаг орондоо буцан ирж, нутгийн иргэддээ тус дэм болж амьдралыг нь өөд татсан нэгэн. 

- Намын ачаар миний нутаг сайхан болсон, би намд элсэн орж намын ачийг хариулна. Нутаг ус минь намайг хүмүүжүүлж хүний зэрэгт хүргэсэн. Би буцаж ирэх ёстой, эх улс маань намайг эрдэм номтой болгосон. Би эх улсынхаа хамгийн шаардлагатай газар очиж хамгийн хүнд, хамгийн яаралтай аюултай ажлыг хийж эх улсынхаа ачийг хариулна гэж Хуан Вэньшю ярьж байсан юм.  

Түүн шиг олон мянган залуучууд ядуурлаас ангижруулах тавцанд хүч чадлаа нэмэрлэж, олон мянган залуучууд хөдөө орон нутагтаа буцаж ирсээр байна. 

Бага зэрэг санаа зовсон ч хүсэл мөрөөдөл дүүрэн байсан

Хүнань мужийн Рүчэн хотын Шажөү тосгоны Чанчэн замд гарсан “Тал хөнжил”-ийн үлгэр олон хүний сэтгэлийг хөдөлгөж, урам зориг өгсөн байдаг.

Чэнь Жуаньжуань 2019 онд Шажөү тосгоныг зорин иржээ. Сүншань их сургуулийг магистрын зэрэгтэй төгсөөд удаагүй байсан тэр шууд анхан шатны байгууллагад орохдоо “Бага зэрэг санаа зовсон ч хүсэл мөрөөдөл дүүрэн” байлаа. Улаан өнгийн уламжлалыг гүн агуулсан Шажөү тосгонд ирсэн нь түүнд маш азтай санагдаж байсан ч их дарамттай санагдаж байлаа. 

Чэнь Жуаньжуань Шажөү тосгон руу явахын өмнө сэтгэлзүйн тал дээр нэлээд сайн ажилласан.

- Би маш олон саад бэрхшээлийг даван туулах ёстойгоо мэдэж байсан, үүнд "гурван даваа"-г заавал даван туулна. Нэг нь “Коллежийн оюутан байснаас тосгоны анхан шатны ажилтан болж ажиллана. Энэхүү өөрчлөлт нь надад янз бүрийн таагүй байдлыг авчрах нь гарцаагүй бөгөөд өөрөө өөрийгөө тохируулах шаардлагатай болно. Хоёр дахь нь "хэлний даваа". Би бол Жянсигаас Хунаньд ирсэн учраас энэ нутгийн аялгад дасан зохицох ёстой. Гурав дахь нь "амьдралын даваа", хотод амьдардаг байснаас хөдөө орон нутагт амьдрах болсон. Энэ нь яриангүй амьдрах орчинд маш их зөрөөтэй гэж ярьсан байна. 

Чэнь Жуаньжуань Шажөү тосгоны ажил, амьдралын хэмнэлд маш хурдан дасан зохицож, эдгээр "гурван даваа"-гаа саадгүй давсан юм.

Янлян болон Чэнь Жуаньжуань хоёрын ялгаа нь Янлян аль хэдийн хотод ажилтай болсон. Гэвч тэрээр анхан шатны байгууллагад очиж ядууст туслах боломжтой гэдгээ мэдээд Янлян анхан шатанд очиж ажиллах шийдвэр гаргажээ. Энэ нь түүний анхан шатанд ажиллах дуртайн дээр түүний туршлагатай холбоотой юм. Бакалавраа төгсөөд Өвөр Монголын Ордос хотын Үүшэнь хошуунд очиж нэг жил багшилсныхаа дараа Бээжингийн Янчин дүүрэгт оюутан даргаар гурван жил ажилласан туршлагатай байв.

Хятадын Үндэсний Байгалийн Шинжлэх Ухааны Сангийн сахилга батын боловсон хүчин байсан Янлян 2019 оны 12-р сард ӨМӨЗО-ы Тунляо хотын Найман хошууны Даачинтал тосгоны Хашаат тосгоны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан. 

Зарим нь түүнийг энд ирж хал зовлон амслаа гэдэг. Янлян:

- Ядуурлаас ангижруулах агуу үйлс буюу хоёр дахь төрөлх нутагтаа ямар нэгэн зүйл хийх боломж надад ирсэн учраас би маш их азтай гэж боддог гэж хэлсэн юм. 

Жао Вэнбо Хэбэй мужийн Вэй шяний Тамхины товчооны ажилтан байсан бөгөөд 2018 онд байгууллагын ядуурлаас ангижруулах тусламжийн ажлын улмаас Цао Гөүбао шяний Шан Лилүө тосгонд иржээ.

Жао Вэнбо эхэндээ тийм ч таатай байсангүй. Ямартай ч амьдралын орчин солигдож хөдөө орон нутагт ядууст туслахаар явна. Ямар зовлон зүдүүр, ямар хэцүү ажлууд тохиохыг мэдэхгүй байв. Гэвч хуучран харагдах тосгоны байшингууд, ядуу буурай иргэдийг хараад тэр "Бид заавал сайн ажиллаж ямар нэгэн зүйлийг бүтээх ёстой" гэж шийдсэн гэдэг.

- Би тосгонд ирж ядууст туслахаар өргөдөл гаргахдаа маш амар хялбараар бодож төсөөлж байсан. Би анхан шатанд очиж ажиллаж, иргэдтэй хамт амьдарч, амьдралд нь тус дэм болохоос өөр юу ч бодсонгүй. Би зүгээр л явмаар байна гэж Айшю ярьж байсан юм. Айшю Хятадын Тайпин даатгалын группээс Ганьсу мужийн Ляндан шяний Ши Мапин тосгоны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдож ирсэн. 

Ядуурлын эсрэг тэмцэлд хүчээ төвлөрүүлэн дайны гол талбарт чиглэх нь хамгийн чухал арга хэмжээ юм. БНХАУ статистик мэдээгээр нийт 255 мянган тосгонд ажиллах ажлын баг болон 3 сая гаруй нарийн бичгийн дарга, тосгонд ажиллах боловсон хүчнийг сонгон авч, 2 сая шахам тосгон, балгас, шяньд явуулж ядуурлаас ангижруулах тэргүүн эгнээнд ажиллуулсан байна. Чэн Жуаньжуань, Янлян, Жао Вэнбо, Айшю зэрэг залуучууд ядуурлаас ангижруулах агуу үйлсэд сэтгэл, хөдөлмөрөө зориулж, хувь нэмэр оруулсан байна. 

Зөвхөн "цус сэлбэх" биш, харин "цус үйлдвэрлэнэ"

Хэчнээн том хүсэл мөрөөдөлтэй ч түүнийгээ биелүүлэхийн тулд хичээн зүтгэх хэрэгтэй. Тосгоны эдгээр залуу нарийн бичгийн дарга, боловсон хүчнүүд тосгон ба тосгоны иргэдийг ядуурлаас ангижруулж, аз жаргалтай амьдрал руу тэмүүлэхэд нь өөрсдийн оюун ухаанаа дайчлан, бодлогоо гарган ажилладаг. 

 - Би тосгонд анх ирэхдээ үнэхээр их санаа зовж байсан, тосгонд анх ирэхэд дэд бүтэц муу, гудамжны гэрэлтүүлэггүй, хатуу хучилттай замгүй байсан тухай Жао Вэньбо сэтгүүлчдэд ярьжээ. Шан Лилүө тосгон ууланд байрладаг учраас жилийн турш цаг агаар ихэвчлэн хүйтэн, тариалангийн талбай нь бүгд хэсэг хэсгээрээ байдаг. Тосгоны байнгын оршин суугчдын дундаж нас 50-аас дээш байдаг.

- Энэ үнэхээр сорилт юм гэж Жао Вэньбо ярина. 

Бодлогын хэрэгжилт, ядуурлаас ангижруулах тусламжийн арга хэмжээг хэрэгжүүлснээр Жао Вэньбо болон бусад хамтрагчид завгүй ажиллаж, тосгон ч хөл ихтэй хөгжөөнтэй болж эхлэв.

- Замыг бүгдийг хатуу хучилттай болгож, айл бүрт хүрч чадах болсон. Замын хажууд нарны эрчим хүчээр ажилладаг гудамжны гэрэл суурилуулсан гэх зэрэг олон ажил хийсэн гэж Жао Вэньбо хэдэн жилийн хугацаанд гарсан өөрчлөлтийн тухай ярив.

Ядуурлыг бууруулах нь зөвхөн "цус сэлбэх" биш, харин "цус үйлдвэрлэх" юм. Янлян хүнд хэцүү ажилд "гол"-ыг нь барьсан -даруй аж үйлдвэрийн хөгжил. 

Хашаат тосгон олон жилийн турш хүнсний ногооны тариалалтаар гол аж үйлдвэрлэл болгосон учраас “Найман багийн ногооны цэцэрлэг” гэдгээрээ алдаршсаар ирсэн. Гэвч техник технологи, менежмент, үйл ажиллагаа, борлуулалтын туршлага хангалтгүй зэрэг хүчин зүйлээс шалтгаалж олны орлого төдийлөн өндөр биш байжээ.

Янлян тосгонд ирээд тариалангийн талбайгаар хүрч, боловсон хүчин, олон түмнийг эргэн үзэж, тосгоны боловсон хүчин, тариаланчдын төлөөлөгчдийг олон удаа зохион байгуулан гадагш гарч тойрон суралцаж туршлага хуримтлуулахад нь туслав. 

Бусдын дэвшилтэт туршлага, технологид тулгуурлахыг голчилдог Янлян тосгоны том тариаланчдаар үлгэр жишээ болгон, сортуудыг нэгтгэх, үр тариаг нэгтгэх, үйл ажиллагааг нэгтгэх, менежментийг нэгтгэх, эрчимтэй, өргөн цар хүрээтэй замд орох боломж олгон, хүнсний ногооны үйлдвэрлэлийн тогтвортой сүлжээг бүрдүүлэв.

- Би машин түрээсэлж Бээжинд амьдардаг хорооллын хүмүүстээ хоол хүнс хүргэдэг. Гэхдээ тэдний эрэлт шаардлагад нь хүрдэггүй. Намайг Бээжин рүү буцаж хамаатан садан дээрээ очиход хөршүүд хаалга тогшиж, хүнсний ногоо захиалдаг гэж Янлян хэлж байлаа. 

2019 онд Чэн Жуаньжуаныг Шажөү тосгонд анх ирэхэд Шажоү тосгон нэгэнт маш их өөрчлөгдөж, дэд бүтэц аажмаар сайжирсан.

- Гэхдээ тосгоны иргэдийн сэтгэхүй арай дагаж чадахгүй хэвээр байв. Шажөү тосгон нь улаан өнгийн аялал жуулчлалын нөөцтэй, дэд бүтцийг сайжруулсны үндсэн дээр тосгоны оршин суугчдыг хэрхэн "аялал жуулчлалын хоол"-оор хооллох вэ гэдэг асуудал бол Чэн Жуаньжуаны бодсоор ирсэн асуудал юм. 

Тэр цагаас хойш Чэнь Жуанжуан байнга тосгоны айлуудаар орж, тосгоны иргэдтэй нүүр тулан ярилцаж, тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгож, аж үйлдвэрийг хөгжүүлэх үйл явцад тулгарч буй бодит бэрхшээлийг нь шийдэж байв. Чэнь Жуаньжуань мөн Шажөү тосгоны "Хоёр хороо"-той хамтран ажиллаж, Шажөү тосгоныг сэргээн хөгжүүлэх талын төлөвлөгөө гаргасан байна.

- Тосгоны иргэдтэй бид сэтгэлээсээ харилцаж, тэдэнтэй ойр байх ёстой. Хэрэв та цаг тухайд нь хариу өгөхгүй бол тэр чамайг дахин хайж ирэхгүй, чамд итгэх итгэл чинь алдагдах болно гэж Чэн Жуаньжуань олон түмэнтэй хөдөлмөрлөх явцдаа дүгнэжээ. Түүний "хөдөлмөрийн дүрэм": үнэнч шулуун, чин сэтгэлээсээ, ажилсаг хөдөлмөрч, үг яриатай, нүд хурц, чих сэргэг, толгой сэргэлэн, гар хурдан байх хэрэгтэй. 

Айшю анх Ши Мапин тосгонд ирэхэд тосгоныхон түүнд таалагдаагүй."Ийм залуу эмэгтэйг явуулаад юу хийж чадах вэ?”, “Энэ дууслаа, юу ч хүсэх хэрэггүй", "Энэ охин ч ажил хийх хүн биш" гэх зэрэг үгнүүд иргэдийн дунд олон яригдаж байсан. Гэхдээ Айшю сэтгэлээр унасангүй.

Айшю олон түмний дунд очиж, газар тариалангийн ажилд тусалж, хөдөө нутгийн хоол хүнсийг идэж, тариаланчидтай ярилцан, хоёр жил шахмын хугацаанд тосгоны оршин суугчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж завгүй ажилласан. Аажмаар тосгоныхон түүнийг таньж эхэлсэн бөгөөд түүний хийсэн олон зүйлийг тосгоныхон магтан сайшааж байв.

- Тэсвэр тэвчээр хэрэгтэй. Ядуурлыг бууруулах нь нэг нь тосгоны сайн сайхан аз жаргалтай амьдралын төлөө, нөгөө нь коммунистуудын эрхэм зорилго юм. Тиймээс шаламгай байх хэрэгтэй гэж хэллээ. 

Хятадын Хэвлэл мэдээллийн их сургуулийн профессор Лүрүн ядуурлаас ангижруулах ажилд залуу боловсон хүчнүүд хөдөө орон нутгийг зорьж, салхи бороог үл тоон, шаргуу хөдөлмөрлөж, оюун ухаанаа дайчилж арга боловсруулан ажиллаж, иргэдийн амьжиргааг өөд нь татаж, ядуурлаас ангижруулан, шинэ эринд залуу насны дууг дуулсан байна гэж үзэж байна. 

 Тэдний инээж байгааг хараад үнэхээр сэтгэл хангалуун байна

Өнөөдөр ядуурлаас ангижруулах тэмцэл бүрэн ялалт байгуулж, одоогийн жишгээр хөдөөгийн амьдрал ядуу 98.99 сая хүн, 832 ядуу хошуу, 128 мянган ядуу тосгон бүгд ядуурлаас гарчээ. Бүс нутгийн ядуурлыг шийдвэрлэж, туйлын ядуурлыг арилгах ажил дуусаж нэгэн гайхамшгийг бүтээв.

Тэргүүн эгнээ хөдөө тосгонуудад ажиллаж буй олон мянган залуу боловсон хүчин, нарийн бичгийн дарга нар энэхүү “утаагүй” тулалдаанаас туршлага хуримтлуулж, нам, ард түмнийхээ итгэлийг дааж, Хятад улсын гол тулгуур болж байна.

Одоо Шажөү тосгонд бага багаар дассан Чэн Жуаньжуань энэ нутгийг хайрлах болжээ.

- Тосгоныхон надад их эелдэг ханддаг, намайг "Шажөүгийн охин" гэж дууддаг гэж хэлж байна.

Дээр шатны сургалтын шаардлагаар Чэн Жуаньжуань Ченжөү хотын захиргааны албанд очиж, тодорхой хугацаагаар суралцах болсон юм. Энэ мэдээг тосгоныхон хаанаас олж мэдсэнийг мэдэхгүй, тосгоныхон түүнийг Шажөүг орхин хот уруу буцах гэж байна гэж бодоод иргэд шөнөөр түүнд хоёр хос гутлын ул хүргэн, бас WeChat-д мессеж үлдээжээ.

- Чи Шажөүгийн төлөө их зүйл хийсэн. Шажөүгийн гэрэлт ирээдүйн төлөө өөрийн төрөлх хотоо орхин Шажөү тосгонд ирж маш их зүйлийг хийлээ. Манай тосгоны нэрийн өмнөөс танд баярлалаа гэж ярихад Чэн Жуаньжуань яах аргагүй сэтгэл хөдөлж уярч байлаа.

Жао Вэньбо нэгэн ярилцлагад ярьсан үг нь Хуан Вэньшю  гүн сэтгэгдэл үлдээсэн байдаг.

- Тэр бол охин хүн. Хөдөө орон нутагт ирж, иргэдийн дунд ажиллан ард түмнээ ядуурлаас гаргах ажилд оролцсонд би үнэхээр биширдэг гэж хэллээ. Хуан Вэньшюгийн нас барсан чимээг сонсоод Жао Вэнбо харамсал дүүрэн байв. Жао Вэнбо:

- Тэр Тайшань ууланд бүхнээ зориулсан, надад түүнээс сурах зүйл их бий гэж хэллээ.

Ядуурлаас ангижруулах үйл явцад Жао Вэньбо арга барилд илүү анхаарал хандуулж, тавьсан зорилтоо биелүүлэхийн зэрэгцээ өөрийн мөнгө төгрөгөөрөө тосгоны ганцаар амьдардаг өндөр настан буюу хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийг асран халамжилдаг.

- Тэдний инээж байгааг хараад би үнэхээр сэтгэл хангалуун байна гэж хэллээ. 

Одоо Шан Лилүө тосгонд бороо орвол хаа сайгүй шаварлаг байхаа больж уулын ус тосгонд нөлөөлөхөө больсон. Замын гэрэлтэй болсноос шөнөөр ч гарч орох боломжтой болсон. Аялал жуулчлалын автобус шууд тосгонд орох болсон. Ядуу өрхүүд ядуурлаас гарсан байна.

Айшю ч албан тушаалдаа амжилт гаргасан. Ши Мапин тосгон нь чинжүүний аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, Айшю мэргэжилтэн урин авчирч тосгоны иргэдэд сургалт хийж, лекц уншин, усны гуу засах, бордоо, хөдөө аж ахуйн багаж хэрэгсэл худалдан авах, үйлдвэрлэлийн цех барихад шаардагдах мөнгө төгрөгийн асуудлыг шийдвэрлэх тухай танилцуулав. Мөн 2021 онд 500 килограмм жимс хурааж, нийт орлого нь 600 мянган юаньд хүрч, өрхийн дундаж орлого 10 мянга шахам юаниар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Чинжүү тарьдаг тариаланчид хүсэл тэмүүлэлтэй болж илүү итгэлтэй боллоо.

Ядуурлын эсрэг тэмцэл дууссан ч энэ бол төгсгөл биш, харин шинэ эхлэл буюу хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх хөшиг нээгдлээ.

Энэ оны 05-р сард Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий Газраас "Тосгоны 1-р нарийн бичгийн дарга, ажлын багийг гол тосгонд тасралтгүй сонгон ажиллуулах тухай санал" нийтэлж, ядуурлаас ангижруулах тэмцэлд ялалт байгуулсан тосгонд ажиллаж буй нэгдүгээр нарийн бичгийн дарга ба ажлын багийн чухал туршлагыг нэгтгэн дүгнэж ашиглан, социалист орчин үеийн улс орныг бүх талаар байгуулах шинэ аянд бид хөдөө тосгоны сэргэн мандалтыг иж бүрнээр дэмжиж, ядуурлаас ангижруулах ажлын үр дүнг бэхжүүлэн өргөжүүлж, хөдөө орон нутгийн сэргэн мандалтыг боловсон хүчин бэлтгэх тавцан болгоно гэж шаардсан байна.

Энэ бол залуусын хүсэл тэмүүлэл, ард түмэндээ үйлчлэх бас нэгэн өргөн боломж юм. Залуучууд хөдөө орон нутгийн сэргэн мандалтын дууг дахин эгшиглүүлэх боломжтой.

Хэдэн сарын дараа гэхэд Чэн Жуаньжуаны үндсэн албан тушаалын хоёр жилийн хугацаа дуусна. Чэн Жуаньжуань:

- Би энд үлдэж, олон түмний төлөө бодитой зүйл хийж, ард түмэнд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэж хэллээ.

Энэ оны 02-р сард Янлян улс орны ядуурлаас ангижруулах дэвшилтэт хүнээр шалгарсан нь түүний тосгоны ядуурлаас ангижруулах ажилд хамгийн том дэмжлэг болсон юм. Одоо Янлян шинэ төлөвлөгөө боловсруулжээ: Даруй хүнсний ногооны тэргүүлэх аж үйлдвэрийн бодит байдалд тулгуурлаж, ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх, шинэ эриний соёл иргэншлийн төвийг байгуулах, "хоёр хороо" багийг сонгох зэрэг гурван талаас ажиллана. Тосгоны иргэдийн хамт шаргуу ажиллаж Хашаат тосгоны аж үйлдвэрийг хөгжүүлэн, экологийг сайжруулан амьдрахад таатай орчныг бүрдүүлж, соёлтой боловсон чинээлэг амьдралтай жишээ үзүүлэх тосгон болгоно.

Зохиогч: Нийтлэл: ЖАН ИЧИ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл