

11-р сарын 17-ны өдөр Абужа дахь Нигерийн Эрүүл Мэндийн Яаманд Дундад улсаас “Эбола”-гийн эсрэг тусламжийн бараа хүлээлгэн өгөх ёслол боллоо.

БНДАУ-аас Нигерид суугаа элчин сайд Гу Шяожэ хэлэхдээ: -Энэ удаа Дундад улсаас Нигерид 10 сая юанийн үнэ бүхий хамгаалалтын болон ариутгалын эд бараа хандивлав. Энэ бол Дундадын засгийн газраас Африкийн улс орнуудад “Эбола”-тай тэмцэх үйл ажиллагаанд үзүүлж байгаа тусламжийн нэг хэсэг юм. Дундад, Нигерийн стратегийн дотно түншийн харилцааны хүрээнд Дундадын ард түмнээс Нигерийн ард түмэнд үзүүлж байгаа чин сэтгэлийн тусламж юм гэлээ.
Дундад улс Африкт “Эбола”-гийн эсрэг тэмцэхэд нь зориулан 750 сая юаний тусламж үзүүлжээ. Үүнд Африкийн 13 орон болон НҮБ, ДЭМБ, АХ зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагыг хамарсан байна.
/Эх сурвалж: http://mongol.cri.cn /
