Хүйтэн ундаан. Зуны халуунд хүмүүс наршихаас сэргийлж халууныг хөөхийн тулд их хэмжээний хүйтэн ундаа уудаг. Эрэгтэйчүүд хүйтэн шар айраг ууж, хүүхэд зайрмагт дурладаг. Эдгээр хэрэглэсэн хүйтэн уурыг хүний бие эсэргүүцэхийн тулд их хэмжээгээр хохирдог тул хүний биеийн эрүүл чийрэг байдалд нөлөөлдөг.

Далайн хоол. Далайн хоол идэхдээ хэмжээтэй байх хэрэгтэй. Далайн хоол нь хүйтэн сэрүүн чанараар их байдаг. Үүнд: Загас, сам, хэлтэг зэрэг цөөн тооны далайн хоол хүнс бүлээн чанартай байдаг. Наймалж, хав, мөл хясаа зэрэг нь хүйтэн сэрүүн чанартай. Иймээс наймалж мэтийн далайн хоол хүнс их идэж болохгүй. Зарим хүн наймалж идээд ходоод өвддөг нь наймаалжны хүйтэн чанар нь ходоодны тамирыг муудуулснаас болсон юм.

Сэрүүн чанартай жимс. Тарвас, алим зэргийн жимс нь сэрүүн чанартай байдаг. Жингээ хасаж байгаа охид жимс ногоо их иддэг. Энэ нь яваандаа биеийн сэрүүн байдлыг ихэсгэж, сарын тэмдэг зогсох зэрэг өвчнийг бий болгодог. Тиймээс жимсийг идэхдээ хэмжээтэй идэх хэрэгтэй. Өглөөний хоолноос өмнө идэж болохгүй, хоолны дараа идэх нь зүйтэй.

Ногоон цай. Ногоон цайг хэмжээтэй уух хэрэгтэй. Хар цай нь халуун чанартай байхад, ногоон цай нь харин хүйтэн чанартай байдаг. Ногоон цай нь халууныг хөөх үйлдэлтэй, бага уувал халуунаас сэргийлж, хүний биеийг тааламжтай болгодог. Гэвч их уувал хүний биеийн хүйтэн сэрүүн хэтэрч, тамир тэнхээ мууддаг.

