solongonews
Ши Жиньпин Украины ерөнхийлөгч Зеленски нар харилцан баярын цахилгаан илгээв
2022-01-04 15:28
Ши Жиньпин Украины ерөнхийлөгч Зеленски нар харилцан баярын цахилгаан илгээв.

Хятадын дарга Ши Жиньпин Украины ерөнхийлөгч Зеленски нар 2022 оны 01-р сарын 03-ны өдөр харилцан баярын цахилгаан илгээж, Хятад, Украин дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд баяр хүргэв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ "30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад Украины харилцаа эрүүл, тогтвортой хөгжлийн хурдаа хадгалсаар ирсэн. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцэл, олон салбарын үр ашигтай хамтын ажиллагаанд гүнзгийрч, ард түмэн, соёлын харилцаа улам бүр ойртож, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэв. Коронавирус дэгдсэнээс дараа Хятад, Украин хоёр орон бие биенээ харж, тусалж, цар тахлын эсрэг гар нийлэн тэмцэж, хоёр орны ард түмний найрамдал гүн гүнзгий байгааг харуулж чадсан юм".

Ши Жиньпин хэлэхдээ "Би Хятад, Украины стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээгээр чухалчлан үзэж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан, цаашид Хятад, Украины харилцааг хөгжүүлэх ба хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг ахиулж, хоёр орон болон хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгөхийн тулд ерөнхийлөгч Зеленскийтэй хамтран ажиллахад бэлэн байна"гэлээ.

Зеленски хэлэхдээ "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Украин, Хятадын харилцаа хөгжлийн нааштай эрч хүчээ хадгалан, хоёр тал бүх түвшинд нягт солилцоо хийж, бодит ажил хэрэгч хамтын ажиллагаатай байна. Украин нь хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны өргөн хэтийн төлөвт итгэлтэй байгаа бөгөөд хоёр орны ард түмний уламжлалт найрамдлыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн,  Украин, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл